2012/12/31

One Hundred Years of Solitude by G. G. Marquez

Lately, I have been reading this masterpiece. The author of the novel carries a long name and he publicly well known as Gabo. One of prominent writers of the last century. And he was born in 1927 and awarded the Nobel Prize in 1982.

I am at page#53 and have not yet discovered the greatness of this masterpiece. And it makes my reading sluggish ... :) Hope to find it interesting sooner. So far it has not yet happened :)

2012/12/30

Нарлаг Монгол Oрон

шүлэг: Хуушаан
Нарлаг Монгол орон 
Насаараа амьдрах нутаг 
Намайг төрүүлсэн Ээжий 
Номонд сургасан багш 

Ертөнцийн үзэсгэлэн гоо 
Ерөөлөөр учирсан нутаг 
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ
Чи миний хагацашгүй амьдрал 
Чи миний ханашгүй жаргал 

Туулашгүй өргөн талтай 
Тоолошгүй олон малтай 
Урьдын түүхэнд нэртэй 
Уламжлалт Монгол орон 

Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг 
Хүний сайхан орноос ч 
Хавьгүй илүү гэж боддог 

Чи миний хагацашгүй амьдрал 
Чи миний ханашгүй жаргал 

Нарлаг Монгол Орон 
Насаараа амьдрах нутаг 
Намайг төрүүлсэн Ээжий 
Номонд сургасан багш 


Ертөнцийн үзэсгэлэн гоо 
Ерөөлөөр учирсан нутаг 
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ 

Чи миний хагацашгүй амьдрал 
Чи миний ханашгүй жаргал 

Өнөөдөр сурсан дуу. Шүлэг, ая зохиогчийг нь мэдэхгүй юм. Шинэ жил Улаанбаатар, Монгол нутагт минь шинэ олон сайн сайхантай ирэгээ. Шинэ оны мэнд. 

2012/12/28

2012.12.28


I came to work today. It has been snowing and it has been enourmous. I could not get out of my home and parking lot. Stayed home and did home chores :) The first day did laundry. Six loads :) and it took all afternoon. And I did walking. Sideways were messy. It was fun to walk in this much snow. And there were no one in streets … just like a ghost town. The second day was devoted for cleaning--I cleaned my bathroom. And played games. Both of days I did cook: soup and grill. They were yummy. It was good to be unplugged for two days and get relaxing for a New Year reading books, watching TV, playing games and surfing the internet. Being around household, doing chores and running errands are really give breaks. And they were snowy too.

2012/12/24

Christmas Eve


Өнөөдөр компанийн Зул сарын үдэшлэг боллоо. Үдийн хоол идсэн. Хятад хоол. Миний иддэггүй хоол. Агшаасан будаа идэж, 3 ширхэг азын боорцог задаллаа. Азын боорцог задлах нь л хамгийн гоё, Хятад хоолноос. Ойлгодоггүй юмаа, Америкуудын Хятад хоолонд дуртайг. За ер нь Хятад хоолыг надаас бусад нь бүгд иддэг юм шиг байнаа. Хажуудаа суусан хүмүүсээс санаа зовоостой, нэг хоёр ширхэг сонгино, луувангийн хэрчмийг л будаатайгаа идэх шив дээ. Будааг нь манай ажлын эгч агшаасан болохоор санаа амар идэв. Нэг халбага мөхөөлдөс, 2-3 халбага Герман бялуу (орчуулга нь оновчтой санагдахгүй байнаа, гэхдээ толь бичиг дээр байгаа нь ь энэ) амттан нь байлаа. Хоолны буюу нэгдүгээр бүлэг төгсөв.


2012/12/23

Weekend

Weekend has been a kind of hectic. May I say :) Yesterday, Sat, have taken a ride of a new train to the city. It was a long ride. Additionally, pretty crowded ... families with kids. Almost all around town folks were travelling. Sure, it has not been even a month since the transportation has started running. And then it is Christmas and all lights, which amuses visitors around the downtown and city. I have stopped by two malls and did buy a model from a bookstore. And had a dinner standing by lines about 30 min. Never seen so crowded. And walked around the light decorated streets and coming back home late.


2012/12/19

The Hobbit (2012)


"The Lord of The Rings"-цувралын энэ үргэлжлэлийг хүлээж байлаа. Өнгөрсөн долоо хоногийн амралтаар үзэв. Эхний гурван цувралын учир явдлыг тайлж энэ хэсэгт. Заавал дахин үзнэ, аа бас төгсгөлөөс нь харахад ахин нэг цуврал гарах нь яалт ч үгүй. Төгсгөлийн хэсэгт одойчууд өөрсдийн алдагдсан нутаг газрынхаа төлөө луутай үзэлцэх нь бас яалт ч үгүй.

Миний үргэлж үзэх дуртай, хэзээ ч уйддаггүй кинонуудын нэг. Эцэст нь хэлэхэд энэ киног үзэхгүй, үзээгүй бол өөртэй чинь ярих юм алга эн тэр гэхггүй юу, хаха, жижиг солиорол. Its sound track is awesome. Bet you will enjoy too.


2012/12/09

A Note

"Creative mindfulness is the ability to assess your current state of mind and swtich to a more desirable state-for example, from distracted to focused."

 *******************************************************************************                                                                                                                                        

Nothing fuels the creative process like a spacious mind, an observant heart and the freedom to express yourself.

2012/12/05

Yoga#1

It is a personal note and would not comprehensively elucidate terms and the bulleted. But open to receive comments, ideas, inputs and individual experiences.
  • mantras
  • asanas
  • mudras
  • songs
  • mandalas
  • stories
  • dances

2012/12/04

Journal

Last weekend went well. As usual it has started on Fri evening checking out some movies and buying some sweets. And turned to coach potatoe.

Delighted,  I did not go to "Magic Mike". Our office girls talked to go to its opening about a week ago. And something happened with whom first offered it and we did not go. It was one of cheesy movies. Full of slang, street talks, and skin displays. Very uncomportable and inappropriate. And did not watch it all. Again, delighted did not go to this c..p.

2012/12/02

Зул Сарын Анхны Мэндчилгээ


Зул сарын анхны мэндчилгээ Баасан гаригийн орой ирж. Хайрцганд гэрт хийсэн жигнэмгийг нямбайлан боож, тууз зангидаж. Баярлалаа.

Энд нүүж ирсээр нэг жил хагас болж. Намар манайхаас 2 гудамны зайд байдаг улаан тоосгон байшингийнхан талбайдаа эд хогшлоо зарж байлаа. Энэ байшин энэ хавийн байшингуудаас нүдэнд туссан байшин л даа. Хавар байхаа, зарна гэсэн зар байсны нь харсан юм байна. Нэг л тийм аятайхан байшин. Өглөө гүйгээд буцаж явсан би талбайн нь худалдаагаар зогслоо. Гал тогооны ширээ, сандал нь таалагдаж, үнэ ярилцаад худалдаж авлаа. Худалдаа хийж байсан охин бүр миний машины ард ачилцаж өгөөд, гэрт хүргээд оруулж өглөө. Нүүхдээ айлаас аван хэрэглэж байсан гал тогооны ширээгээ буцааснаар, ширээгүй байсан миний гал тогоо ингэж ширээтэй болвоо, хэхэ. Гал тогооны тавилгын энд бол "арал" гэж нэрлэдэг хэсэг бий л дээ. Гэхдээ ширээ илүүддэггүй санагдаад байдаг юмаа, надад. Ингээд манайх 4 ширээтэй, ширээгээр баян айл боллоо, хэхэ.

2012/11/28

Intensely Chilly and Icy Cold

Recall the moment she saw her. You are silent, cold and chilly .... Most of all your eyes ... hard to word and picture. Triggered feelings of worms running through her back. There is no trace of womanhood in her. Isn't womanhood a light or spark of this universe? Unfortunately, she does have nothing.

2012/11/27

A Wedding in Haiti by Julia Alvarez

Номыг ойрын өдрүүдэд уншиж байнаа. Америк гэр бүлийн хоёр Доминиканд жижигхэн кофений аж ахуйтай. Анхлан аж ахуйгаа эхлэхдээ ашиг орлого харсангүй ээ. Сайн чанарын кофе тариалдаг ч ажлын нь бэрхшээл, дэмжлэг туслалцаа хомс, зарж борлуулах зах зээл бага зэргээс аж амьдрал нь хэцүүхэн байгаа Доминиканы цөөхөн боловч тариаланчдад туслахаас үүдэн эхэлж. Нөгөө талаар эхнэрийн нь аав Доминиканаас гаралтай, эмч мэргэжилтэй. Залуудаа Доминиканы засаглах дэглэмээс дайжин Канадад дүрвэн гарч, хожмоо Америкад суурьшиж. Идэр насандаа эхнэрээсээ зөрөн байж, уугуул нутагтаа нэгэн байшин барьж. Одоо эндээ амьдардаг.

2012/11/26

Талархлын Баярын Эргэн Тойронд ....

Талархлын Баяраар манайхтай ойрхон байдаг залуу гэр бүлийнд цуглалаа. Намайг буузаа хийж ирээрэй гээд. Буузаа хийж хөлдөөгөөд, жигнүүртэй авч очлоо, хэхэ. Ж.. дуртай буузанд. Эхнэр нь Ж...д ойрхон тавинаа гэж инээгээд л .... Жедийн хоёр охин том болж. Бага охин нь нүүр дүүрэн хацар хэвээрээ, хэхэ. За тэгээд Талархлын баярын уламжлалт зоог (баярын хоол хүнс) зууханд болгосон цацагт хяруул, төмс, амттан эн тэр байлаа, ширээгээр. Дараа нь комьютер тоглоом тоглолоо. Талархлын Өдрөөр урьсан манай байрны хоёр давхрын Э...хээр ороод гарах байсан. Амжаагүй ээ, орой бараг 9.00 дөхүүлээд ирсэн болохоор. 2012 Талархлын Өдөр ингэж өнгөрлөө.

2012/11/18

American Music Award

Pink

Really cool one. Always love her as an artist. Her performance at the AM was amazing. Her dance, body and song. She was one of the watchables at the ceremony.

Backstreet Boys

Cute Boys now grown ups. Some of them have grown beard and mustash. All time handsome Nick is there. And his hair is more dark. It seems lighter hair looks better for him. It has been great to seem them.

Linkin Park

No need to comment on them. Most of all two blazers of them caught my eyes:  leather and militray style. Looking forward to make some changes in my style.

Kelly Clarkson was awesome too. That is all by now.

2012/11/08

One of Week Days

Listening to radio and says it is a month of to grow mustache or beard. If were men I would grow. Unfortunately, I am not hehe.

Ok, mustache and beard growing is dedicated for men's health and fund raising. Guys, go head grow yours and be aware of your wellness. This month is called Novembeard hehe ....

2012/10/31

A Bible Study


Last Fri my colleague gave me a ride. Along the way our ride we talked as usual. She said that I am going to cook today. We are going to have a dinner for a Bible study group. It is only day I cook in a week.


2012/10/26

The Wind-Up Bird Chronicle by Haruki Murakami


Completed this book today. The book was offered by my close friend.  An Australian girl introduced him this book. I did not ask how they were acquainted and where this book came in this relationship. May I should ask about it.

Read a brief summary of the author's Norwegian Wood. The impression did not bring me any interest to read this book.

2012/10/23

A Purple Lady


Purple toe nails, eye shadow and purple highlights.  Fish net scarf around her hips is purple. By a desk her shoes and bag. They are purple too. Black sweat pants and top with fish net waist.

                She is all black and purple. Is dance she dances black or purple?

2012/10/11

Про

Ажлын шугамаар уулзаж ярилцлаа Д-тэй. Японд бага насныхаа хэдэн жилийг өнгөрүүлж, Хятадад явсан газрын сониноо ярьсаар ... бизнесийн Хятад түншийнхээ талаар ч хөөрлөө. Д ... Хятад хоол, тэдний дүрмээрээ тоглодоггүй занд дургүйгээ ч хэлээд амжсан. Ингэсээр миний гарал, нутгийн талаар яриа өрнөсөн, мэдээж. Мань хүн намайг ямар ч гэсэн Хятад биш, Япон байж болох гэнэ билээ.

2012/10/08

2012/10/08

Өглөө замдаа нүүдэллэх шувуудыг харлаа. Чигийг харахаар хойш нүүж байх шиг. Уг нь урд зүгийг зоримоор. Зүг чигээ өөрчлөн нисдэг биз дээ. Шугам мэт шулуун нисэх нь тийм ч таатай биш байж болох. Замдаа бууж, саатна гм. Хэд хоногийн өмнө сүргээрээ нисэж яваа шувуудыг харсан юм байна. Намрын анхных байсан. Арай л эрт санагдаад өнгөрсөн. Шувууд намрыг аваад ирлээ.

2012/09/20

Монгол Хүн Болохоороо ...

Сүүлийн үед The Wind-up Bird Chronicle (Haruki Murakami) -ыг уншиж байна. Бичлэг талаасаа их сонирхолтой: үйл явдал, үзэгдэл юмс, хүн бүрийн хэсгийг нарийнаар яг зурж байгаа юм шиг эсвэл ажиглан харж байгаа мэт бичиглэж ... хүн бүр, үзэгдэл юмс сэжмээр, өдөр тутмын болоод далд мэдрэхүйн, холбогдож, бүлэг бүр нь зориулагдах ... хэрхэн үргэлжлэхийг нь таамаглаж, бушуухан мэдэх гээд л, тэвэрч унших ....

2012/09/16

Өнөөдөр

Сүүлийн хоёр долоо хоногт aймаар их шоколад идлээ. Шоколадтай талх, самартай, хар ... шоколадтай жигнэмэг ....өнгөрсөн долоо хоногт үзтэл жин нэмсэн байна оо. Гэхдээ шоколад чамайг орхихгүй ээ,салахгүй ээ, үүрд, шоколад чи гайхалтай, хаха.

Мистер Диланы 10 дуутай шинэ домгийг хэсэгтээ сонсох шинжтэй.

2012/09/12

Тэр Харц

Зам зуурын жижиг хот. Үдийн хоол идэхээр хотыг мэдэх нэгний хэлснийг баримжаалан хайлаа. Шатахуун авах зуур чиг заалгаж, тэнд очлоо.

Жижигхэн хотын төв зам дагуу байрлах аж. Сүүдэрт машинаа тавиад алхлаа. Бүсгүй хаалга татан ортол, үл таних залуугийн харц. Тэр хаалганд хамгийн ойр ширээнд, хаалга руу харсан сандлыг эзэлж. Урт хар хүрэн үс, хар хувцас, мотоциклийн малгай....

2012/08/14

Aug 14, 2012

Олимп дууслаа. Эхэлсэнээс хойш гоё байлаа. ТВ асаах бүр үзэх, сонсох, харах юмтай. Би чинь өглөө босоод, орой орж ирээд шууд л ТВ асаадаг зуршилтай. Мэдээ сонсохдоо ч биш нэг тийм чимээтэй байдаг болохоор л .... түүнээс нэг их мэдээ эн тэр сонсохдоо  бишээ. Юу ч сонсох билээ, хар голдуу мэдээ ярина. Тамирчдын эрүүл бие, гайхалтай амжилтуудаар дүүрэн гоё байлаа. Олимп дагнасан сувагтай Олимпийн туршид үнэнчээр найзаллаа.

2012/07/31

So Me Stupid By ZZ Top


http://www.youtube.com/watch?v=5nhA9R3GrtM


Yesterday, our song

July 27-29, 2012

Галзуу гоё өдрүүд байлаа.

Баасан гариг: Олимпийн нээлт. Миний хувьд 2008 Бээжингийн Олимпийн нээлтээс илүү санагдсан. Миний санаа хэнд ч хамаатай, гэхдээ саналаа эндээ үлдээмээр байна, хэхэ. Нэг тийм шинэлэг, Хятадын уламжлалаа бусдынхаас дээгүүр тавьдаг, хүчирхэг байх хийрхэлд автаагүй нь гоё байсан. Бас шинэ үе рүүгээ хандсан нь нээлтийн тоглолт, бамбар асааж байгаа зэргээс сайхан санагдсан.

2012/07/24

Хэрэгтэй ч Юм шиг

Уншсанаасаа товчоор тэмдэглэн үлдээлээ, хэрэгтэй юм шиг санагдаад ....

5 Ways to Get Swagger on

by Robin Fisher Roffer

1. connect with a supportive community

2. move like a jagger

3. be cooperative, not competitive

4. stop asking everyone what they think

5. communicate with yourself authentically

2012/07/20

Awesome Day

Галзуу хөгжим, мөстэй ус, комьютер байхад амьдрал дажгүй ээ ....

***************************************************************************
Хувиралгүй царай, нүд нь ч адил, унжсан бөгс. Орж ирээд ёогийн гудсаа шалан дээр пад хийтэл шидэх. Хэзээ ч ирсэн дандаа хамгийн урд эгнээнд зүтгээд гудсаа тавина. Мэндлэх, инээмсэглэх мэддэггүй мэт.

2012/07/16

Азтай Одтой Залуу эсвэл Төмсөг ч юмуу

http://www.liveleak.com/view?i=4fc_1342289843&comments=1

Төмсгөө будаа болгохоо шахлаа шд. Аз болоход бөмбөг төмсөгнөөс арай доогуур буулаа. Азтай төмсөг , одтой төмсөг ....


2012/07/15

Дуу Сурнаа


Монголд судалгаа хийхээр саяхан шар этгээд явж. Хөдөөгөөр явах юм байна. Найр таарвал гээд монгол дуу сураад явсан гэнэ. Намайг дуулдаг уу гэнээ, хаха, эвгүй асуулт шүү.

2012/07/14

Яриа



5 хоногийн өмнөх яриан дунд

- Төгөлдөр хуур тоглодог уу?
- Үгүй ээ, тоглодог байсан бол гоё л байна. Даанч үгүй дээ.
- Зүгээрээ, тайлбарлах хэрэггүй.

2012/07/10

Хэхэ, Маангар Эвгүйтлээ

Ажлын шугамаар хоёр хүнтэй уулзахаар цаг тогтсон юмаа. Тэд ирж .... Хүлээн авах танхимд очтол хоёр залуу ... мэндэллээ, нэрийн хуудас ... уулзалтын өрөө ....гээд

Тэд ширээний нэг талд, би эсрэг талд. Гол ярилцсан залуугаас нүд салдаггүй ээ. Хөмсгээ засаж, зураад хаясан юм шиг, хуулж (wax) бариад .... Тэгснээ сахлаа бас нэг их гоё засаа хаяж. Хөмсгий нь харахаар бүсгүй шиг ... үргэлжлээд зэрлэг зассан хууз сахал нүдэнд гүйж орж ирээд .... хаха

Нөгөө талаар би чинь уг нь бүсгүй хүн юм шд. Хөмгсөө хэзээ ч хуулуулж, ингэж чамин засуулж байгаагүй ээ, хаха. Өөрөө зулгаагаад болдог, угаасаа засалтгүй дээ эн тэр гэхгүй юу, хаха.

Бас л сонин байлаа. Наадам сайхан байгаа байх даа.

2012/07/08

Morgan Freeman

" The surest way to fail anything is to quit," he said. "Very often, you know, you stop walking because you say, ' Well, I'm tired of climbing this hill. I'm never going to get to the top.' And you're only two steps from the top."

2012/07/07

Хар даа Дэлхийгээ


http://www.youtube.com/watch?v=8S4GghwAoYw&feature=share

Эх дэлхий минь амьдрал үгүй саран дээрээс ингэж харагддаг юм байна, цэнхэртээд л  Хайрламаар байгаа биз, хүмүүсээ ....


2012/07/01

Амралтын Өдрүүд


Ер нь их унталтын өдрүүд байлаа. Бямбад уогад явах гэж сэрлээ, 8.04 болж байна. Явах гэсээр явсаар байтал бараг 15 мин хоцорч орлоо. Бие бүрэн халаагүй, гэхдээ л их гоё өдөр. Бөгжний Эзэн-ний саунд трекэнд уогдаад, хамгийн сүүлд нь төгөлдөр хууртай дуунд сунгалт хийгээд .... сэтгэл хөдлөсөн, Ээжийгээ саналаа, анх удаа намайг орхиод яваад өгсөнтэй нь эвлэрсэн, бас уйлсан .... Охин чинь сайн яваа, Таныгаа надтай хамт байгаа гэж боддог шүү, Ээжээ.

КИНО:The Descendants (2011)




Алдарт George Clooney-ийн тоглож, Оскарт нэр дэвшсэн кино.

Хавайн Хатан Хааны үр удам түүнд эрэг дагуу гайхалтай газар өв болон үлдэж. Тэр энэ өвийг үеэлүүдтэйгээ хамт эзэмшдэг. Гайхалтай газар. Хавай үнэхээр гайхалтай газар. Далайн нь өнгө бүх далайгаас хамгийн гайхалтай нь, галт уулс, ногоон уулс гээд .... Эргээд кинондоо.

КИНО: 50/50 (2011)



2012/05/31

Монгол Дарга ....

Одоогоос 2-3 жилийн өмнө Монголын Сайдын Яаманд хүсэлт тавьсан юмаа, монгол оюутнуудад тустай гэж бодоод. Элчингийн веб хуудсаар орон санал хүсэлт илгээх емэйл хаягаар бичлээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ахин бичлээ. Хариу ирээгүй ээ. Элчин рүү холбогдож, Элчин сайдтай ярих гээд чадаагүй санагдана. Ингээд орхисон. Элчинтэй зорьж уулзлаа, хоёр сар гаруйн өмнө. Зорьсон хэргээ хэлтэл "Сайн мэдэхгүй, консултай ярь" гэлээ ярьж ядан, ярилцаж байхдаа ийш тийш харан байж.



2012/05/25

I Am So Thrilled ....

  • I am so thrilled .... So You Think You Can Dance 2012 has started.

  • Don't know where and when we are going to bump into. Here is genuine and sincere welcome .... things may contrast with them too: indepedendce, naughtiness, versatile interest, arrogance and intelligense. Nevertherless here is gentle soul that could get you unconditionally. Nevertheless here is warmth that can embrace you when you are chill. Nevertheless here is heart that can stay along the times.


2012/05/22

КИНО: Extremely Loud & Incredibly Close (2011)

Оскар дунд сургуулийн сурагч. Аав, ээжийн хамт Нью Үоркод амьдардаг. Аавтайгаа тоглоно, сургуулиа тараад гоёл чимэглэлийн жижиг дэлгүүрт нь хамтдаа байсаар оройдоо хамт харина. Аавтайгаа цагийг өнгөрөөх нь элбэг.



2012/05/11

КИНО: The Raven (2012)




Edgar Allan Poe-ийн өгүүллэгүүдийн үйл явдлыг өгүүлнэ. Түүний зохиолд автсан нэгэн үйл явдлын дагуух аймшигт хүн аминь хэргүүдийг  үйлдсээр .... Мөрдөгчид гэмт хэрэг танил санагдах .... уншсан номоо санаж, зохиолчтой уулзах. Энэ үед зохиолч уран бүтээлээ өдөр тутмын хэвлэлд нийтлүүлдэг байлаа. Адал явдалт богино өгүүллийн эхлэлийг тавьсан гэсэн байна билээ, түүнийг. Мөн уран бүтээлээ орлогын эх үүсвэр болгон амьдрах оролдлог хийсэн анхны зохиолч юм байна.

May 08, 2012


Hope …. If there is hope there is always a way to come back. As a human being we fall and gotten up. Having and finding a way of gotten up is  great.

Миний Бодол: Ойрын Үйл Явдал ба Сонгууль

Олимпийн медальтнууд төрөхөд ура хашгиран, уйлж байснаа санадаг. 9-11 гэдэг шиг Долдугаар сарын 1-ний үйл явдлыг түгшин харж, тайван байгаасай билээ гэж хүлээж авсан.
Нутгийн мэдээ дор хаяж долоо хоногтоо нэг удаа харахыг хичээдэг, ихэвчлэн амралтын өдрүүдэд. Ойрын өдрүүдэд Монгол мэдээ экс ерөнхийлэгч Н. Энхбаярыг баривчилж байгаа үйл явдал, түүнийг дагасан зарим нэгний үйлдлээр дүүрэн байх:  Н. Энхбаяр баригдахаасаа өмнө хэвлэлийнхэнд 7-1 ний явдлаар улс төрийн намуудын дарга нарын зөвлөлдөөний бүрэн тэмдэглэл (http://www.olloo.mn/)-ийг өгч уншлаа.


2012/04/13

Вам И Не Снилось

Вам И Не Снилось нэг тийм хөөрхөн кино, үзээгүй нь олоод үзээрэй. Сургуульд байсан үе санагддагийн, би ч тэгэхдээ ийм хөөрхөн жижигхэн, том шилтэй охин байгаагүй л дээ. Рома надад сайн байсан Г ... шиг. Өндөр, зургийн аппараттай наалдсан амьтан. Надаас илүү аппаратандаа сайн байсан байхоо, хэхэ, аягүй хардаж эн тэр ...

2012/03/13

Миний Онигоо :)

Өмдтэй бүсэлхийнээс доош биеийн хэсгийг хараад эрэгтэй эмэгтэй эсэхийг хэлж чадах уу? чадна тиймүү :)

Long Beach онгоцны буудал. Э ... Vogue сэтгүүл авч, нүүр хуудас Adele. Сэтгүүлийг эргүүлсээр. Тод өнгийн өмднүүд, гуталнууд нь ч тод. Бүгд бүсэлхийнээс доош аж. Урд нь ганц girl бас тод өнгийн өмд, гуталтай сууж.
- эрэгтэй юмуу?
- эмэгтэй байнаа
- булчинлаг, эрэгтэй л юм шиг байна шд
- яалаа гэж дээ эмэгтэй
- эргүүл дээ, Gap л юм шиг байхын. Gap бол эмэгтэй. Дэлгүүрт нь харсийн байна.
- Gap байнаа.
- Өө эмэгтэй эмэгтэй, хаха, харсаар байтал эмэгтэй, инээд хүрлээ өөртөө.


2012/03/04

Зүүдэллээ Би ...

Өчигдөр өглөө зүүдээ санаад, инээдтэй ч юм шиг. Харин өнөө өглөө зуршил болсон мэйл эн тэрээ шалгах зуураа зүүдээ санаад блогтоо бичиж үлдээмээр санагдлаа.

Өглөө сэрээд босож цонхоор харлаа. Төв шуудан харагдана. Миний байгаа өрөө номын сангийн барилгад байгаа болтой. Лав нэг давхарт биш. Өрөөнөөс гартал том хонгил байх юмаа. Тэнд модон ханын шүүгээ: өндөр, нам, зарим нь татаж онгойдог, зарим нь дэлгэж онгойдог. Би экс ерөнхийлөгч Багабандийнд байгаа болж таарлаа. Хэн нэг хэлсэнгүй тийм л болж таарсан, хаха. Тэднийх номын сангийн нэг хэсгийг эзлэн байдаг байнаа. Эхнэр нь хонгилоор дайраад өнгөрөх шиг ... Шүүгээнүүдийг онгойлгож эхэллээ. Нэг зүүний нэхмэлүүд: хөнжил, бүр цүнх хүртэл нэхэж. Зарим дууссан, заримыг нь нэхэж байгаа гээд ... цүнх нь их дэгжээн, сагс хэлбэртэй, нил өнгөн эх дээр нэг зүүгээр гадуур нэхэж байгаа болохоор торон адил харагдах ... Шүүгээ бүр нэг нь хөнжлийнх, цүнхнийх гм ялгаж хийж, цэгцтэй бас, хаха. Ихэд гайхаж, гоё юмаа гээд л онгойлгоод л хараад л ...

Ингэж зүүдэллээ Би :)

2012/03/03

Амралтын Өдөр

Галзуу гоё унтлаа, сүүлийн долоо хоног сайн унтаж чадахгүй нервтээд ядраар ... уг нь улаан мах авахаар сонин санагдаад. Тэгээд идэхгүй болохоор сонин ядраад янз бүр болоод яалтай ч юм бэ дээ. Дэлгүүрээс улаан мах авахаар яргачин аятай, бүр нэг зэрлэг санагдаад байх ... Гэхдээ мяарч уналтай биш иддэг л байх даа. Урьд нь хоёр удаа ч удаа 3-6 сар оролдоод бүтээгүй. Улаан махнаас татгалзахыг энэ бие минь зөвшөөрөхгүй нь, бас дийлэхгүй нь ээ. М....н царайлаал явахаас даа :)

2012/02/29

Монгол Хөрөнгөтөн

Юунаас ч болов бүү мэд, Монголын хөгжил эн тэр гээд бодлоо. Хааяа нэг харах, орж гардаг веб сайтад гарах хүмүүсийн бичлэгт бид хөгжихгүй байна гэж олонтаа гарах болж. Ихэнх нь сонгууль, намуудын талаар. Тэднээс нэг мессэж үргэлж харагдах юмаа: улс төрийн албанд байгаа цөөнх нь баяжлаа, ашиглалаа, хэрэглэлээ, нам хэрэггүй, бүр ерөнхийлэгч хүртэл нам хэрэггүй гэж. Хөгжихгүй байгаад нь нам улс төрийнхэн гол буруутан аж.

Японд 8 жил гаран амьдраад, цунамийн улмаас Монголд суурьшсан найзтайгаа ярьсан санаанд орлоо.  Монголд баян хоосны ялгаа аймшигтай байнаа. Баячууд харуул хамгаалалттай Америк маягийн том байшинд, хүүхдүүд нь англиар ярих юмаа ... уул уурхай дагасан хөрөнгөлөг хүмүүс нь хэд хэдэн гэр бүлтэй. Бүр гайхмаар... Баян хоосны ялгаа улам л ихсэх байх. Үндэсний бизнесмэнүүдэд хамаг мөнгө хуримтлагдаж байх шиг. Жишээ нь: нэртэй нэг компани ноолууран эдлэл, үүрэн телефон, утаагүй зуух, гадны хувцаснуудыг оруулж зараx гм маягаар "нийт монголын мөнгийг хамаад асар их мөнгөтөн" болоод байгаагаас гаднаас ядаж зэргэлдээ орших хоёр асар том зах зээл Орос, Хятадаас мөнгө чирч ирээд байна уу? Эсвэл теxник теxнологийн үйлдвэрлэл алга. Ингэхээр баян хоосны ялгаа улам үргэлжлэх болов уу, гутрaлын байдалтай тиймэрхүү санагдаад ...

2012/02/14

Тиймээ, Би Төгс Төгөлдөр Биш

Тиймээ, би төгс төгөлдөр нь биш. Хэзээ ч байгаагүй, байхгүй, бас болохгүй. Байхыг ч хүсэхгүй. Алддаг, онодог. Гэмшдэг бас харамсдаг. Хэн нэгнийг гомдоосноо хүлээж, ахин гомдоохгүйг хичээдэг. Сонсож бас хуваалцаж чадна. Хэл яриа байдаг болохоор ойлголцохгүй, ярьж болохгүй зүйл байхгүй байхаа, тиймүү.

Ойр дотныхон ч адил. Төгс төгөлдөрүүд биш. Тийм болохоор санал зөрөх, муудалцах байх. Гэхдээ л ойр дотныхон, эцэг эх, гэр бүлийнхнээсээ татгалзаад сольдоггүй байхаа. Сайн муу бүх л чанартайгаа байгаа тэд миний эцэг эх, гэр бүл ойр дотныхон. Хайрласан нэгэн ч алдаж онодог л нэгэн, бусад хүмүүсийн адил. Тэр л нэгнийг алдсан үед нь орхиж, чи бид таарахгүй ээ гэх нь гунигтай ч олонтаа тохиолддог ...

2012/02/07

Нутаг

Ням гаригийн өглөө. Бараг 10.00 гээд орноосоо бослоо. Комьютер. Мессенжэр. Хуучны танил. Улаанбаатарт аль хэдийн шөнө дунд өнгөрч.

- Сайнуу, сонин хүнтэй таарлаа.
- Сайн.
- Чи шөнө суудаг хэвээрээ байнаа.
- Хэхэ, тиймээ. Номон дээрээ ажиллаад л ...
- Сайн өвөлжиж байна уу?
- Гайгүй дээ. Өдөртөө  -25-30 шөнөдөө -40 хэмтэй л байна.
...
Бодол. Улаанбаатарт байгаа хүмүүс ч гайгүй биз дээ. Байрныхан. Хөдөө л хэцүү байгаа байх даа, малтай ...

Бас нэгэн найзтайгаа орой нь ярилаа.
...
 Н: Монголд их хүйтэн байна гэнээ.
Lily: Харин тэгж байна. Хөдөө л илүү хэцүү байгаа байх даа.
 Н: Өндийж байхад нь Монголыг минь яах нь вэ?
...

2012/01/27

I Have A Dream ... Simple One

I have a dream … It is not like a dream that Martin Luther King, Jr said a half centuries ago. My dream is simple. I want to come to work after 9.00 AM. I wake up after 6.00 AM and get up and start doing morning grooming. I skip shower :) I can’t take shower every day :) My skin gets dry and itches. My long hair … no way every day wash. Especially cool seasons like winter … again no way. Awhile I prepare breakfast. I like warm something warm for breakfast: oatmeal, boiled eggs, toast or omelets. l would love to have 1 or 2 slices of bacon, rarely. However I don’t cook them home. Too oily and too much cleaning afterwards.

2012/01/21

Москва: Их Театр ...

Кино театрууд өнгөрсөн жилээс эхлэн сонгодог урлагийн нэр хүндтэй театруудын уран бүтээлийн тоглолтын шууд дамжуулан үзүүлэх болсон билээ. $13-н билетээр миний бие Москва орж, Их Театрт Эсмералда үзлээ.

Adele Songs

Дагаад дуулдаг. Донж нь, хоолой нь гайхалтай үнэн. Амьдаар тоглох төгөлдөр хуур. Энэ бүсгүйн концертыг үзчих юмсан. Гайхалтай бүсгүй ... бүх талаараа. Яг ингээд  хар амьд төгөлдөр хууртай, тайзан дээр, ийм амьд хоолойгоор, мэдрэмжээр дуулахсан гэж мөрөөдүүлдэг дуу :)


Аймаар cool song ... өглөө босоод, хөгжим, радио эсвэл зурагтаа үргэлж асаадаг. Энэ зуур өглөөний grooming хийдэг... харин энэ дууг сонсвол high heels өмсөөд гардаг :)



Дууг орчуулж үзмээр санагдаад байдаг, нэрнээс нь болоод :) ...
 
                                   

2012/01/15

Сонирхолтой Байхад ...

Forbes сэтгүүлээс  сонирхолтой байхад туслах энгийн 10 арга замуудыг нетээр уншлаа. Тэгээд блогтоо тэмдэглэж үлдээмээр санагдлаа. Хялбар, энгийнээр илэрхийлэгдсэн нь хамгийн их таалагдлаа. Олон юм ярих нэг их ажил, сонсох нэг иx ажил.Түүнчлэн бусдад юун түрүүн надад тустай юмуу.