2012/05/22

КИНО: Extremely Loud & Incredibly Close (2011)

Оскар дунд сургуулийн сурагч. Аав, ээжийн хамт Нью Үоркод амьдардаг. Аавтайгаа тоглоно, сургуулиа тараад гоёл чимэглэлийн жижиг дэлгүүрт нь хамтдаа байсаар оройдоо хамт харина. Аавтайгаа цагийг өнгөрөөх нь элбэг.





9/11-ний өглөө 8.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирлээ. Ээж нь гэртээ алга. Хөргөгчнөөсөө аягатай тараг аван идэх зуураа, зурагтаа асаалаа. Дэлхийн Худалдааны Төвөөс утаа уугиж, гудамжаар хүмүүс үймж гүйлдэх .... Аягатай тарга нь гараас унаж, Оскар зогтусах ....


Утас дуугарч, Аав нь ярих. Дэлхийн Худалдааны Төвд уулзалттай байсан болохоор тэнд очиж. Одоогоор санаа зовох зүйлгүй удахгүй гэртээ уулзая. Түүнээс хойш Аав нь 5 удаа залгаж, хамгийн сүүлд яриагаа гүйцээж чадаагүй, утас нь тасалдлаа.


Оскар Ааваа санахдаа хувцасных нь өрөөнд орно. Аавынхаа хувцсыг барьж, тэмтэрч бас үнэрлэх. Дээр тавиур дээрх хуучин зургийн аппаратыг авахдаа цэнхэр цэцгийн савыг татаж унаган хагалж орхив. Харин тэнд нэг жижиг дугтуй байж. Дугтуйн дээр нэр, дотор түлхүүр байх. Түлхүүр гэрийнх нь цоожнуудад алинд нь ч үл таарах. Ааваас үлдсэн энэ түлхүүрийг зүгээр нэг орхиж чадсангүй.


Дугтуйн дээрх нэртэй хүмүүсийн жагсаалтыг гарган, Нью Үоркийн 6 дүүргээр ангилж, дараах 3 жилийн туршид нийт 470 гаран хүнтэй уулзана. Ааваасаа үлдсэн энэ түлхүүрийн учир шалтгааныг орхиж үл чадах .... бас Аавыгаа утасдахад авч чадаагүй нь бодогдоно ....


Оскар түлхүүрийн эзнийг олдог эцэст нь.

No comments: