Галзуу хөгжим, мөстэй ус, комьютер байхад амьдрал дажгүй ээ ....
***************************************************************************
Хувиралгүй царай, нүд нь ч адил, унжсан бөгс. Орж ирээд ёогийн гудсаа шалан дээр пад хийтэл шидэх. Хэзээ ч ирсэн дандаа хамгийн урд эгнээнд зүтгээд гудсаа тавина. Мэндлэх, инээмсэглэх мэддэггүй мэт.
Хувиралгүй царай, нүд нь ч адил, унжсан бөгс. Орж ирээд ёогийн гудсаа шалан дээр пад хийтэл шидэх. Хэзээ ч ирсэн дандаа хамгийн урд эгнээнд зүтгээд гудсаа тавина. Мэндлэх, инээмсэглэх мэддэггүй мэт.
Маргааш ирэх л байх даа. Үл мэдэг бүдэг гэрэлтэй, миний үргэлж авдаг байрлалд дандаа ойрхон тэр сонин. Холхон баймаар санагдах ч бүдэг гэрэлтэй энэ хэсэгтээ дуртай. Муухай бөгс хараад ... ийм бөгстэй л болохгүй юмсан, барьж аваад нүүрэн дээр нь инээмсэглэл зурхиймсан ....
****************************************************************************
Амьдрал нэг иймэрхүү ....
Мартсанаас сүүлийн хоёр өглөө эрт гарч алхав. Гурван тахиа, нэг маш том хорхойтой таарав. Хорхой бараг миний гарын жижиг хуруу шиг, бор өнгөтэй, хөлүүдээ дээш харуулаад хэвтэж байсан, үхсэн байж магад .... зургийг нь авмаар байсан, утсаа орхисон байсан ....
Сүүлийн үед Fiona Apple-г сонсож байнаа.
No comments:
Post a Comment