2012/10/11

Про

Ажлын шугамаар уулзаж ярилцлаа Д-тэй. Японд бага насныхаа хэдэн жилийг өнгөрүүлж, Хятадад явсан газрын сониноо ярьсаар ... бизнесийн Хятад түншийнхээ талаар ч хөөрлөө. Д ... Хятад хоол, тэдний дүрмээрээ тоглодоггүй занд дургүйгээ ч хэлээд амжсан. Ингэсээр миний гарал, нутгийн талаар яриа өрнөсөн, мэдээж. Мань хүн намайг ямар ч гэсэн Хятад биш, Япон байж болох гэнэ билээ.



Д ... -н хүү бага сургуулийн сурагч. Хүүхэд бүр өгөгдсөн дэлхийн улс орныхоо талаар ангидаа бяцхан үзүүлэнт мэдээлэл хийж. Хүүд ньд Монгол таарч, Монголын газрын зургийг нэг үзүүлэнгээ болгон хэрэглэж. Насан бага тэр хүү "Монгол зэргэлдээ улсуудтайгаа найрсаг байх хэрэгтэй. Учир нь хөрш улсууд нь хоёрхон, тэгээд их том." гэж.

Энэ талаар урьд нэг бичлэгтээ дурьдаад өнгөрсөн байхаа. Өнөөдөр бичлэг хиймээр санагдаад. Дэлхий том хэрнээ жижиг ч юм шиг. Монголд 8 жил ажилласан олон улсын байгууллагын ажилтан, армийн төсөлд ажилласан судлаач, гол мөрний шавьжийн судалгааны эрдэмтэн, шашны номлол хийсэн залуустай таарч уулзсан бүхнийг Монголд амьдарч, радиогийн нэвтрүүлэг бэлдсэн Америк бүсгүйн ярилцлага санагдууллаа. Ярилцлага орлоо.com дээр нийтлэгдэж.

Улс орны зан заншил, соёл, онцлогийг дүгнэж бусдад хүргэнэ гэдэг учир дутагдалтай санагддагаа. Нэг хүний үзсэн харсан гэдэг хязгаарлагдмал, тохиолдол төдий болохоор нийтийг тодорхойлон дүгнэх нь өрөөсгөл юм. Энэ бол мэдээллийг олон нийтэд хүргэдэг албаныхны мэргэжлийн ёс суртахууны хэмжээсээ үнэхээр. Мэдээллийг хувийн дүгнэлтээс ангид хүргэснээрээ олон нийтэд үйл явдалд өөрийн байр сууринаас хандах боломжийг олгож буй юм, юун түрүүн. Мэргэжлийн энэ ёс суртахууныг Монголын хэвлэл мэдээллийнхэнд хомс юмуу даа.

Нутгийн талаар элдэв ташаа, өрөөсгөл мэдээлэлд эмзэг ханддагаа Би. Монгол орны талаар үзэж туулснаа хувийн нээлт туршлага гэдгээр нийтэд хүргэсэн Америк сэтгүүлч бүсгүйд баярлалаа.

1 comment:

ЗОРИГТ8 said...

Монгол орны талаарх буруу стереотип их юм билээ