2012/05/11

Миний Бодол: Ойрын Үйл Явдал ба Сонгууль

Олимпийн медальтнууд төрөхөд ура хашгиран, уйлж байснаа санадаг. 9-11 гэдэг шиг Долдугаар сарын 1-ний үйл явдлыг түгшин харж, тайван байгаасай билээ гэж хүлээж авсан.
Нутгийн мэдээ дор хаяж долоо хоногтоо нэг удаа харахыг хичээдэг, ихэвчлэн амралтын өдрүүдэд. Ойрын өдрүүдэд Монгол мэдээ экс ерөнхийлэгч Н. Энхбаярыг баривчилж байгаа үйл явдал, түүнийг дагасан зарим нэгний үйлдлээр дүүрэн байх:  Н. Энхбаяр баригдахаасаа өмнө хэвлэлийнхэнд 7-1 ний явдлаар улс төрийн намуудын дарга нарын зөвлөлдөөний бүрэн тэмдэглэл (http://www.olloo.mn/)-ийг өгч уншлаа.




Энд байгаа тэмдэглэлээс:

1. МАXН-аас бусад нь сонгуульд луйвардууллаа гэж. Гэтэл нэг нь ч (М. Энхсайхан Ц. Оюун дээр саналыг тоол гэсэн би гэснийг эс тооцвол) баримт дурьдаагүй байх.
2. 7-1 явдлын үймээнд турхирсан эзнийг нь баримтаар нь нотлоогүй байхад улс орны удирлагад байгаа эрхэмүүд, зарим намын дарга нар илт нэгнээ хардан буруутгасан аясаар харьцсан байх.

Иймээс нийгэм, олонхийн дотор нэг тийм таамаглаж, баримжаалах сүргийн сэтгэxүйг бий болгож аливаад хандахдаа. Аливаад учир шалтгаан, үндэслэл, баримт бий түүнийг задлан задлан шинжлэх, дүгнэх явц гэдэг бараг л байхгүй мэт. Улс төр хийж яваа хүмүүсийн боловсрол нимгэн байгаагаас нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх, хөтлөх хандлага ийм л байна. Тиймээс бид Монголчууд таамаглаж, баримжаалж, сэтгэлийн хөдлөлөөр хандах нь их юмуу даа. Ийм ч болохоор Элбэгдорж нь хүн утасдаж байна, нэг нь алуулсан, нэг нь баригдаад тамлуулж байна гэх мэтээр ярьж байна. Энэ хүн л ахин ерөнхийлэгч болж алах вий. Сэтгэл хөдлөл, таамаглал, баримжаалал ... дундад зуун биш байхаа, одоо тиймүү.

Дараагийн нэгэн бичлэг:


Хүний эрхийн хуульч н. Ичинхорлоо гэх эмэгтэй хоёр ч мэдээлэл өгч. МАН-аас гарлаа гэнэ. Учир нь МАН Н. Энхбаярын баривчилгаатай холбоотой, мөнгөөр намын доторх үйл явц мөнгөөр шийдэгддэг гэнээ. Тиймээс уригдаж орсон гэх МАН-аас гарч, ард түмний эсрэг тэмцэнэ гэх. МАН-аас өмнө бас өөр намын гишүүн байсан байх юмаа. Хуульч шд дээ, мэргэжлийн талаас нь бодоод үзвэл нэг тийм баримжаа, таамаглал, сэтгэл хөдлөлөөр ханддаггүй нэгэн байж болох. Гэтэл хэлсэн ярьсанаас харахаар ... Тийм их ард түмний төлөө тэмцэгч, шударга үнэний талд зогсогч юм бол МАН-ын гишүүний хувьд намдаа байгаа гаж тогтолцооны талаар гишүүний хувьд ажиллахгүй байгаа юм бэ? Нам нь Монгол орны нөлөө бүхий нам биз дээ. Сонин сэтгэxүй, зүгээр л ичмээр ...
Ийм л хүмүүсийг сонгомооргүй санагдаад байгаа. Хувийн сонирхлоос ангижирч чадсан нэгэн ийм юм яриад явахгүй л байх.


Өөрийн бодлоо бичих шалтгаан байлаа. Би Монгол Хүн болохоор.

No comments: