Нарлаг Монгол орон
Насаараа амьдрах нутаг
Намайг төрүүлсэн Ээжий
Номонд сургасан багш
Ертөнцийн үзэсгэлэн гоо
Ерөөлөөр учирсан нутаг
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ
Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Туулашгүй өргөн талтай
Тоолошгүй олон малтай
Урьдын түүхэнд нэртэй
Уламжлалт Монгол орон
Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг
Хүний сайхан орноос ч
Хавьгүй илүү гэж боддог
Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Нарлаг Монгол Орон
Насаараа амьдрах нутаг
Намайг төрүүлсэн Ээжий
Номонд сургасан багш
Ертөнцийн үзэсгэлэн гоо
Ерөөлөөр учирсан нутаг
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ
Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Өнөөдөр сурсан дуу. Шүлэг, ая зохиогчийг нь мэдэхгүй юм. Шинэ жил Улаанбаатар, Монгол нутагт минь шинэ олон сайн сайхантай ирэгээ. Шинэ оны мэнд.
2 comments:
сайн уу лили
Зоригт байна
Хуушаан гэж хүн шүлэгийг нь бичсэн юм...
Сайн, сайнуу. Баярлалаа.
Post a Comment