2012/07/01
Амралтын Өдрүүд
Ер нь их унталтын өдрүүд байлаа. Бямбад уогад явах гэж сэрлээ, 8.04 болж байна. Явах гэсээр явсаар байтал бараг 15 мин хоцорч орлоо. Бие бүрэн халаагүй, гэхдээ л их гоё өдөр. Бөгжний Эзэн-ний саунд трекэнд уогдаад, хамгийн сүүлд нь төгөлдөр хууртай дуунд сунгалт хийгээд .... сэтгэл хөдлөсөн, Ээжийгээ саналаа, анх удаа намайг орхиод яваад өгсөнтэй нь эвлэрсэн, бас уйлсан .... Охин чинь сайн яваа, Таныгаа надтай хамт байгаа гэж боддог шүү, Ээжээ.
Ням гариг 6.00 гэж сэрээд 7.00 гэж гараад алхалт, бараг 1.15 мин алхсан. 7-04-ний бэлтгэл эхэлж гадуур.
Орж ирээд жоохон мэдээ харж байгаад эргэж унтаад бараг 1.00 гээд сэрсэн. Асар их унталтын амралт байлаа. Бямба гаригт хүмүүстэй уулзаж, уул руу гарах байсан явж чадаагүй, нойрмоглосоор унтсаар ....
Labels:
365
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Нэг цаг алхах гээд чадахгүй байгаа хүн дээ. Сууж байхдаа алхаж байгаа юм шиг хѳдѳлдѳг загвар байдаг болов уу гэсэн кккк. Сайхан баярлаарай!
хэхэ, алхаж байна гээд бодвол болохиймуу. Баярлалаа.
Post a Comment