2012/07/15

Дуу Сурнаа


Монголд судалгаа хийхээр саяхан шар этгээд явж. Хөдөөгөөр явах юм байна. Найр таарвал гээд монгол дуу сураад явсан гэнэ. Намайг дуулдаг уу гэнээ, хаха, эвгүй асуулт шүү.



Иймээс энэ хүн Монгол Дуу Сурах аян эхлүүлж байнаа. Би болбоос өөрөө дуулж чаддаггүй, хүн дуулвал дагах, эсвэл сонсож байгаагаа дагаж дуулдаг хүн. Өөрөө ганцаараа эхэлж дуулах, дууны үг бүтнээр сурахаар боллоо. Дараах дуугаар эхэлж байнаа.

Камертон:

1. Хайрлая Чамайгаа
2. Гунигт Дуу Бүү Аяла


ингээд явж өгнө дөө. Санал болгох дуугаа бичээрэй, баярлалаа.

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Хѳдѳѳ найран дээр чинь одоо зохиолын дуу, ардын дуу л түрнэ шүү дээ хѳ. Жавхлан, Баясгалан, Мѳнхбатын дуу гээд л хэ хэ хэ хэ.

Яг ямар найр хийж байгаагааса их болно л доо. Хурим бол хайр сэтгэлийн тухай, Гүүнил үрс гаргаж байгаа бол морьны тухай, Шинэ гэр барьж байгаа сайн сайхан үйлсийн тухай ... гэх мэт

Лили said...

Бүх юман дээр нь дуулчихаар, олон хүн дуулдаг, сонсонгуутаа дагадаг дуу л сурах хэрэгтэйм байна даа тээ.

Тэмээчин бүсгүй said...

Аанхан тэд нар болбоос Жирмийн цагаан нуур, Аяны шувуу, Дорнын цагаан саран ... гэх мэт. Гэхдээ аль аймаг гэдэгээсээ их шалтгаалнаа хэ хэ хэ.

Лили said...

хэхэ, бас аймгаас шалтгаална гэхиймаа. ерөөсөө Төрийн Дуулал-аа сайн суръяа. Дархан манай улс гээл өөр үг байхгүй байна шд. Энэ олон дууг би барахгүй шинжтэй, хэхэхэ.