Юунаас ч болов бүү мэд, Монголын хөгжил эн тэр гээд бодлоо. Хааяа нэг харах, орж гардаг веб сайтад гарах хүмүүсийн бичлэгт бид хөгжихгүй байна гэж олонтаа гарах болж. Ихэнх нь сонгууль, намуудын талаар. Тэднээс нэг мессэж үргэлж харагдах юмаа: улс төрийн албанд байгаа цөөнх нь баяжлаа, ашиглалаа, хэрэглэлээ, нам хэрэггүй, бүр ерөнхийлэгч хүртэл нам хэрэггүй гэж. Хөгжихгүй байгаад нь нам улс төрийнхэн гол буруутан аж.
Японд 8 жил гаран амьдраад, цунамийн улмаас Монголд суурьшсан найзтайгаа ярьсан санаанд орлоо. Монголд баян хоосны ялгаа аймшигтай байнаа. Баячууд харуул хамгаалалттай Америк маягийн том байшинд, хүүхдүүд нь англиар ярих юмаа ... уул уурхай дагасан хөрөнгөлөг хүмүүс нь хэд хэдэн гэр бүлтэй. Бүр гайхмаар... Баян хоосны ялгаа улам л ихсэх байх. Үндэсний бизнесмэнүүдэд хамаг мөнгө хуримтлагдаж байх шиг. Жишээ нь: нэртэй нэг компани ноолууран эдлэл, үүрэн телефон, утаагүй зуух, гадны хувцаснуудыг оруулж зараx гм маягаар "нийт монголын мөнгийг хамаад асар их мөнгөтөн" болоод байгаагаас гаднаас ядаж зэргэлдээ орших хоёр асар том зах зээл Орос, Хятадаас мөнгө чирч ирээд байна уу? Эсвэл теxник теxнологийн үйлдвэрлэл алга. Ингэхээр баян хоосны ялгаа улам үргэлжлэх болов уу, гутрaлын байдалтай тиймэрхүү санагдаад ...
2 comments:
чинээлэг дундаж давхарга л гэж ярих хирнээ яс юман дээр яг үнэн шүү.. баяжаал, ядуураал
сайнуу, уг нь аймаар өөдрөг л дөө :)
Post a Comment