2012/12/24

Christmas Eve


Өнөөдөр компанийн Зул сарын үдэшлэг боллоо. Үдийн хоол идсэн. Хятад хоол. Миний иддэггүй хоол. Агшаасан будаа идэж, 3 ширхэг азын боорцог задаллаа. Азын боорцог задлах нь л хамгийн гоё, Хятад хоолноос. Ойлгодоггүй юмаа, Америкуудын Хятад хоолонд дуртайг. За ер нь Хятад хоолыг надаас бусад нь бүгд иддэг юм шиг байнаа. Хажуудаа суусан хүмүүсээс санаа зовоостой, нэг хоёр ширхэг сонгино, луувангийн хэрчмийг л будаатайгаа идэх шив дээ. Будааг нь манай ажлын эгч агшаасан болохоор санаа амар идэв. Нэг халбага мөхөөлдөс, 2-3 халбага Герман бялуу (орчуулга нь оновчтой санагдахгүй байнаа, гэхдээ толь бичиг дээр байгаа нь ь энэ) амттан нь байлаа. Хоолны буюу нэгдүгээр бүлэг төгсөв.




Энэ жил бид нар нэрээ сугалж бэлэг солилцлоо. Миний нэрийг хэн авсан болоо гээд бодоостой өнөөдрийг хүртэл. Өнөөдөр болохоор хурдан бэлгээ задлах гэж яараастай. Надад биений тос, саван, биений арьсны гүн цэвэрлэгчтэй цуглуулгыг сагсанд боосон бэлэг ирсэн. Би болохоор үнэртэй ус бэлгэнд боосон :) Таалагдана байхаа, миний дуртай дэлгүүрийн уснуудын нэг. Өрөөндөө ирээд бүгд бэлгээ задлаад ... хэхэ. Бүгдээрээ бэлгүүдээ үзсэн, яг гэр бүл Зул сарын өглөө бэлгээ задалаж байгаа юм шиг, хэхэ. Хүмүүс зургийн хүрээ, ороолт, Зул сарын чимэглэл гээд бэлгүүд ирсэн байна лээ. Хоёр М ( манай ажлын болздог хоёр) хамтдаа бэлдсэн гэнээ, жигнэмгийн түрхлэгээр амталсан эрдэнэшиш хөөрхөн боосон мэндчилгээ өгсөн. Харамсалтай нь харихдаа бэлгээ ширээн дороо мартаад ирж .... хэхэ.


Энэ жил энэ зуураа байх нь ээ. Сайхан ном уншнаа. Эдгар Алан Пог уншмаар байгаа, жоохон хар талдаа, гэхдээ киног бодохоор уншмаар санагдаад байгаа. Нэг ном уншиж байгаа, буцааж өгөх хугацаа нь ойртож байгаа. Эдгар Алан Пог худалдаж авсан болохоор яарахгүй ээ. Бас блогдноо.

Аз жаргал, эрүүл энхийг хүсэн шинэ оны мэнд.

No comments: