Өчигдөр өглөө зүүдээ санаад, инээдтэй ч юм шиг. Харин өнөө өглөө зуршил болсон мэйл эн тэрээ шалгах зуураа зүүдээ санаад блогтоо бичиж үлдээмээр санагдлаа.
Өглөө сэрээд босож цонхоор харлаа. Төв шуудан харагдана. Миний байгаа өрөө номын сангийн барилгад байгаа болтой. Лав нэг давхарт биш. Өрөөнөөс гартал том хонгил байх юмаа. Тэнд модон ханын шүүгээ: өндөр, нам, зарим нь татаж онгойдог, зарим нь дэлгэж онгойдог. Би экс ерөнхийлөгч Багабандийнд байгаа болж таарлаа. Хэн нэг хэлсэнгүй тийм л болж таарсан, хаха. Тэднийх номын сангийн нэг хэсгийг эзлэн байдаг байнаа. Эхнэр нь хонгилоор дайраад өнгөрөх шиг ... Шүүгээнүүдийг онгойлгож эхэллээ. Нэг зүүний нэхмэлүүд: хөнжил, бүр цүнх хүртэл нэхэж. Зарим дууссан, заримыг нь нэхэж байгаа гээд ... цүнх нь их дэгжээн, сагс хэлбэртэй, нил өнгөн эх дээр нэг зүүгээр гадуур нэхэж байгаа болохоор торон адил харагдах ... Шүүгээ бүр нэг нь хөнжлийнх, цүнхнийх гм ялгаж хийж, цэгцтэй бас, хаха. Ихэд гайхаж, гоё юмаа гээд л онгойлгоод л хараад л ...
Ингэж зүүдэллээ Би :)
2 comments:
hehe yaj yavaad tiim yum zuudelj olov ?
meedehgui :)
Post a Comment