Edgar Allan Poe-ийн өгүүллэгүүдийн үйл явдлыг өгүүлнэ. Түүний зохиолд автсан нэгэн үйл явдлын дагуух аймшигт хүн аминь хэргүүдийг үйлдсээр .... Мөрдөгчид гэмт хэрэг танил санагдах .... уншсан номоо санаж, зохиолчтой уулзах. Энэ үед зохиолч уран бүтээлээ өдөр тутмын хэвлэлд нийтлүүлдэг байлаа. Адал явдалт богино өгүүллийн эхлэлийг тавьсан гэсэн байна билээ, түүнийг. Мөн уран бүтээлээ орлогын эх үүсвэр болгон амьдрах оролдлог хийсэн анхны зохиолч юм байна.
Шинэ өгүүлэл сонинд гарах бүр хэрэг гарах ... Ингэсээр зохиолчтой уран бүтээлийн шүүмжийн хувьд эрс тэс санал зөрдөг уран бүтээлч хэрцгийгээр алагдаж, сүй тавьсан бүсгүй гэртээ болж байсан үдэшлэг дээрээс хулгайлагдах ... зэргээр хэрэг явдал зохиолчийн эргэн тойронд өрнөх. Мухардал, үргэлжлэх хүн амины хэргээс улбаалан зохиолдоо алуурчин өөртэй нь тулгарч байгаагаар өгүүлж, хэвлэлд өгөөд шөнө дундааас хойш гэртээ ирнэ. Гэтэл гэмтнээс түүнд захиа ирж, сонинг хэвлэгдэхийн өмнө ....
Зохиолчийн амьдралын сүүлийн өдөр нууцлаг өнгөрсөн гэдэг. Тэрээр Мерилэнд мужийн Балтимор хотын цэцэрлэгээс бараг үхлүүт олдож. Энэ үедээ бусдын хувцсыг өмссөн байж.
Түүхэн болоод Эрхэм хүмүүсийн амьдралыг намтарчлан үзүүлэхдээ он цагийн товчооныг дагах бус амьдралын нь гол үйл явдлаар өгүүлэх энэ киноны адилаар хэлэх нь зүгээр санагддагаа. Тэгээд ч гол үйл явдлууд Эрхэмүүдийг он цагийг даван үлдэхэд хүргэдэг нь билээ.
John Cusack-н "Runaway Jury" (2003) дажгүй кино, нэлээд хэдэн акулууд тоглосон.
Ernest Heminway-н тухай өгүүлэх "In Love and War" (1996) бас дажгүй.
No comments:
Post a Comment