Галзуу гоё өдрүүд байлаа.
Баасан гариг: Олимпийн нээлт. Миний хувьд 2008 Бээжингийн Олимпийн нээлтээс илүү санагдсан. Миний санаа хэнд ч хамаатай, гэхдээ саналаа эндээ үлдээмээр байна, хэхэ. Нэг тийм шинэлэг, Хятадын уламжлалаа бусдынхаас дээгүүр тавьдаг, хүчирхэг байх хийрхэлд автаагүй нь гоё байсан. Бас шинэ үе рүүгээ хандсан нь нээлтийн тоглолт, бамбар асааж байгаа зэргээс сайхан санагдсан.
Бас Хатан Хаан их даруу санагдсан шд, бүр үлгэр дууриал гэмээр. Хатан Хаан би энэ тоглолтод оролцохгүй, ингэхгүй тэгэхгүй гэх амархан байхаа. Америк, Английн багийн хувцсан дээр хамгийн ихээр нүд уналаа, өмсөх боломж олдохгүй л дээ мэдээж, хэхэ ....
За тэгээд Олимпийн өдрүүд гоё байнаa. Өглөө, орой бүр ТВ асаахад урамтай .... Тамирчдын эрүүл бие, гайхамшигт амжилтууд .... Зарим нэг хүлээж байсан тамирчид итгэж байснаас арай өөр байна, гэхдээ дажгүй ээ ....
Бямба гариг: Ёогийн анги дээр гурван цэгийн зогсолт анх удаа хийлээ. Хашгираад баярлаад, таарсан хүн бүрт хэлж яриад өдөржин л юм боллоо шд, хэхэ. Сүртэй сүртэй ....
Усны талаар үзэсгэлэн үзлээ. Ус мусаа хайрлаж, самнаж байх юмсаан, хүмүүсээ. Байгаль усаа хүн бүр жоохон мэдэрч, сэтгэлээрээ байвал их л зүгээр юм шиг санагдаад
Усаа бага хэрэглэх гэж хичээж байнаа: аяга тавгаа хэд хэд хэрэглэдэг гэж байгаа; шүршүүрт аль болох хурдан орохыг оролдож байгаа; шүд эн тэрээ угаах байхдаа гоожуураа хаана эсвэл ихээ нарийхнаар гоожуулдгаа.
Хог хаягдлаа багасгах: даавуун хүнсний тортой; хуванцар саваа дахин боловсруулах газар луу Ням гариг бүр алхаж аваачиж өгдгөө; ойрхон хүнсий дэлгүүр зэрэгт алхаж байгаа, миний машин хайбрид биш, олон мулатай болохоороо хайбрид авна даа; амьтан эн тэр бага идэхийг хичээдгээ; бие дийлээгүйгээс уламаас идэхээс өөр арга алга; зарим нэг материалын гарал, теxнологийг харнаа, худалдаа хийхдээ.
Одоогоор миний чадах зүйл эдгээр байнаа.
3 comments:
good beginning for save the earth!!!
өө нээрээ нээгт гэж
trying my best. Hope I contribute :)
Post a Comment