2017/02/20

A Week in Paris

Саяхан ээж, охин хоёрын хувь заяаны тохиол Парист давхцаж байгааг өгүүлэх номыг уншиж дууслаа. Ээж, Китти, эцэг эxээс далайн аялалын явцад өнчрөн үлдээд, Эмэг эхийн асрамжид ирнэ. Харамсалтай нь Эмэг ээж нь удахгүй бас өнгөрдөг. Амьдралдаа гэрлэж байгаагүй Авга ах нь Киттиг үрчлэн өсгөхдөө, түүний хөгжмийн авъяасыг урамшуулан Парист төгөлдөр хуурын шавилан сургалтанд явуулдаг. Китти Парист амьдралын хайртайгаа таарч, гэрлэн охинтой болдог.

Охин Феи симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтан, Парист тоглолтоор ирнэ. Феи Парист дунд сургуулийн сурагч байхдаа анх ирдэг. Аялалын үеэр аялалаар ирсэн сургуулиудын үдэшлэг дээр хүүтэй танилцаж, бүжиглэсэн нь Феин санаанд тод үлддэг. Тэд Парист дахин таарна. Энэ удаа Феи хөгжимчин, хүү сэтгүүлч. They fell in love as Kitty did with her love of life.

2017/02/02

Баярт Мэдээ


Алдаг оног харах онлайн мэдээг хараад сэтгэл эмзэглэх... өдөр тутмын амьдрал дарамт, стрессээр дүүрэн мэт ... бараг хүн бүр орчуулга хийдэг юм байна, гадна улс оронд сураад ирсэн нь тэнд тэгдэг ингэдэг гээд л эсвэл мартагдсан, судалгаагаар үр дүнгүй нь батлагдсан хоолны дэг хэлбэр ч юмуу онолыг өөрийн болгож яриад л, Алибаба үлгэрийн эртний хаадын ахуйг санагдуулам хувцас хэрэглэл, мэдээлэл ярьж гангараад л... Бүтээлч сэтгэхүй, бүтээн байгуулалт, оюун ухаан, мэргэжилдээ мэргэшсэн түвшин нийгмийг хөтөлдөг цаг хурдан эхлээсэй.


Сүүлийн өдрүүдэд баярт мэдээ. Aхмад буурал төрд хандив өргөж, бизнес эрхлэгч айл өрхийг орон сууцжуулахаар шийдэж. Зүйрлэм сайн сайхан мэдээг хамгийн сүүлд хэзээ сонслоо.

2017/01/21

Ярилцлага

Зарим нэг ярилцлага уншлаа, үзлээ. Бахархмаар, баярламаар нь олон юмаа. Саар нэгэн бүр энэ хүнийг яагаад ингэж олон нийтэд хүрэх замд сэтгүүлч та зуучилж байнаа гэж хэлмээр нэгэн байлаа.

Нэгэн ажиглалтаа энд дэлгэе. Их хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр тод илэрсэн хоёр бүлэг сэтгүүлчид болоод Их хурлын гишүүнд нэр дэвшсэн нэгнийг жишээ болгон авлаа.

2017/01/14

Ернест Хемингуэй

Ернест Хемингуэйн амьдралын сүүлийн жилүүдийг өгүүлэх кино үзэж байна. Энэ Эрхэмийн дайны он жилүүд дэх залуу насных нь тухай кино миний цуглуулгад байдаг юмаа. Он жилүүд түүний өгөөмөр сэтгэлийг элээн дундраагаагүй аж. Илэрхийлж чадахгүй, сайхан ховорхон хүний чанартай агуу нэгэн байж дээ. Тийм дээ ч он цагтай хамт үе үеийнхэн унших сод бүтээлүүд туурвисан бизээ. Өөртөө үнэн байж амьдарнаа гэдэг том аз жаргал юмаа.

Харин Эрхэм Хемингуэйн бүтээлээс алийг нь хэдийг нь уншсан билээ...

2015/10/29

Hello


Блогоо бүр хаадгиймуу гээл бодоод байлаа. Банжиг дах блогоороо ороод гарлаа ... сэтгэгдлүүдээ уншлаа, сайхан ч байж залуу ч байж гэхгүй юу ... Блогоо хадгалнаа, боломжоороо үргэлжлүүлнээ.


Хамгийн сүүлд бичлэг хийсэн киноноос хойш нэлээд хэдэн кино үзжээ. Ерөнхийдөө урлаг тэр дотроо дуучдын намтар кино, нэг хүн тоглосон нэгэн гайхамшигт хүний тухай, мундаг тогооч нар, соёлын ялгааг дээр доор гэж ялгаад байдаг гажгийн тухай үзсэн байхымаа. Зарим нэгэн кинонуудын нь талаар жичдээ бичлэг хийнээ.

Ууланд, хаданд, гол нуур орчмоор алхалт авиралт хийж байгаа. Сүүлийн 2 жилд нэлээд их идэвх, цаг гаргаж байгаа. Дулаан улиралд л алхаж авирна шд. Өвөл бол ичээндээ :) Хааяа л нэг алхаж авирна. Энэ жилийн хувьд алхалт авиралт арвинтай сайхан жил байлаа. Бас волейбол тоглож эхэлсэн ;) чадахгүй хэрнээ бөөн идэвх сонирхол ... голын эрэгт зүлгэн дээр тоглодог. Тоглох сонирхолтой сайн дурынхны хамтлаг. За тэгээд алхаж авираад, волейболдоод өвлийн ичээндээ бэлдлээ.

За тэгээд таньдаг мэддэг та бүхэн цаг үе үйл явдлаа хэлээрэй дээ. Miss you guys and I am looking forward to hearing from you here :) Өнөөдөр чинь олон мянган Дашням Балжиннямтай өдөр нь ч юмуу, блогтоо бичлэг орууллаа, хэхэ.

2015/04/22

КИНО: The Devil's Violinist (2013)

Италийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч Никколо Паганини-ийн амьдрал, уран бүтээлийг өгүүлнэ. Гайхамшигт хийлчийн дүрийг Давид Гарретт амилуулж. Гайхалтай таарсан дүр, жүжигчин санагдсан. Давид Гарреттийн сэтгэгдлийг нь сонсохсон, Паганинийн дүрийг бүтээх саналыг хүлээж авсан үе, дүрд амилсан талаар нь ...


Devils Violinist

2015/03/29

КИНО: Perfume: The Story of a Murderer (2007)


1700 аад оны Франц. Залуухан бүсгүй захын загасны лангуун доорх хаягдлын хоолойд хүүхдээ төрүүлнэ. Энд төрүүлж буй 5 дах хүүхэд нь. Оройд нь загасны хаягдлыг урсган цэвэрлэж гол руу нийлүүлдэг. Хүүгийн хүйг өөрөө огтлонгуутаа, буцан лангууны дороос өндийн ажиллах цонхийсон царайг харсан үйлчлэгч хүүгийн уйлах дуунаар, хүүг харна. Бүсгүйг хэргийн улмаас дүүжилж, Жон Баптист асрах газарт ирнэ. Асрах газрын хүүхдүүд дэрээр дарж алахыг завдана.