Зам зуурын жижиг хот. Үдийн хоол идэхээр хотыг мэдэх нэгний хэлснийг баримжаалан хайлаа. Шатахуун авах зуур чиг заалгаж, тэнд очлоо.
Жижигхэн хотын төв зам дагуу байрлах аж. Сүүдэрт машинаа тавиад алхлаа. Бүсгүй хаалга татан ортол, үл таних залуугийн харц. Тэр хаалганд хамгийн ойр ширээнд, хаалга руу харсан сандлыг эзэлж. Урт хар хүрэн үс, хар хувцас, мотоциклийн малгай....
Түүний инээмсэглэсэн, тогтсон харц анзаарахгүй байхын аргагүй аж. Түүний сандлын араар тойрч, нэг ширээ алгасан, зэргэлдээ эгнээний ширээнээ суулаа. Тэдний дунд нэг ширээ. Бүсгүй өөдөөсөө харан суусан залуутай ярьсаар ... санамсаргүй хажуу тийш хартал тэр инээмсэглэн харсаар ... ярих харц ....
Түүнийг хэзээ явсныг ч мэдсэнгүй. Кафегаас гарч, шатахуун түгээх газрын дэлгүүр орохоор зогслоо. Хар хувцастай, мотоциклийн малгай өмссөн, шатахууны зогсоолоос хөдөлж буй тэр гар даллах .... Залуутай хамт явсан бүсгүй рүү .... 9/1 байсан, тэр ... ярих харц ... заримдаа санагдах ....
No comments:
Post a Comment