2012/12/02
Зул Сарын Анхны Мэндчилгээ
Зул сарын анхны мэндчилгээ Баасан гаригийн орой ирж. Хайрцганд гэрт хийсэн жигнэмгийг нямбайлан боож, тууз зангидаж. Баярлалаа.
Энд нүүж ирсээр нэг жил хагас болж. Намар манайхаас 2 гудамны зайд байдаг улаан тоосгон байшингийнхан талбайдаа эд хогшлоо зарж байлаа. Энэ байшин энэ хавийн байшингуудаас нүдэнд туссан байшин л даа. Хавар байхаа, зарна гэсэн зар байсны нь харсан юм байна. Нэг л тийм аятайхан байшин. Өглөө гүйгээд буцаж явсан би талбайн нь худалдаагаар зогслоо. Гал тогооны ширээ, сандал нь таалагдаж, үнэ ярилцаад худалдаж авлаа. Худалдаа хийж байсан охин бүр миний машины ард ачилцаж өгөөд, гэрт хүргээд оруулж өглөө. Нүүхдээ айлаас аван хэрэглэж байсан гал тогооны ширээгээ буцааснаар, ширээгүй байсан миний гал тогоо ингэж ширээтэй болвоо, хэхэ. Гал тогооны тавилгын энд бол "арал" гэж нэрлэдэг хэсэг бий л дээ. Гэхдээ ширээ илүүддэггүй санагдаад байдаг юмаа, надад. Ингээд манайх 4 ширээтэй, ширээгээр баян айл боллоо, хэхэ.
Энэ зуур ярилцаж танилцлаа. Төгсөөд удаагүй, манайтай ойрхон том эмнэлгийн нярайн тасагт сувилагчаар ажилладаг аж. Гэрлээд удаагүй бас. Нөхрийнхөө талаар бас ярьсан. Уг байшинд түрээсээр амьдарч байгаад зарахаар нь худалдаж авч. Зарим нэгэн засвар хийсэн гэнэ. Тэгээд тавилгуудаа зарж байгаа юм байна. Бага тавилгатай, бараг л тавилгагүйгээр гэрээ тохижуулахаар шийдэж. Ингээд талбайн худалдаа хийж байгаатай нь би таарчээ.
Анхны мэндчилгээг Каренаас авлаа, баярлалаа .... Зул сар гоё баяр, миний хүлээдэг баяраа.
Labels:
365
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Ямар гоё юм бэ.
Том наймаа хийвэл эндхийхэн бас Зул сараар мэндчилгээ явуулдаг гэсэн.
Надад одоогоор юу ч ирээгүй л байна ккк.
Аймаар горьдоод насссссссс ккккккккк
Тэмээчин бүсгүйдээ, Зул сарын мэнд :)
Post a Comment