Талархлын Баяраар манайхтай ойрхон байдаг залуу гэр бүлийнд цуглалаа. Намайг буузаа хийж ирээрэй гээд. Буузаа хийж хөлдөөгөөд, жигнүүртэй авч очлоо, хэхэ. Ж.. дуртай буузанд. Эхнэр нь Ж...д ойрхон тавинаа гэж инээгээд л .... Жедийн хоёр охин том болж. Бага охин нь нүүр дүүрэн хацар хэвээрээ, хэхэ. За тэгээд Талархлын баярын уламжлалт зоог (баярын хоол хүнс) зууханд болгосон цацагт хяруул, төмс, амттан эн тэр байлаа, ширээгээр. Дараа нь комьютер тоглоом тоглолоо. Талархлын Өдрөөр урьсан манай байрны хоёр давхрын Э...хээр ороод гарах байсан. Амжаагүй ээ, орой бараг 9.00 дөхүүлээд ирсэн болохоор. 2012 Талархлын Өдөр ингэж өнгөрлөө.
Талархлын Баяр их гоё санагддаг. Уламжлалаас нь үүдээд баярлаж явдаг хүмүүс, мөч тохиол санагдаад.Баярлаж явдаг нь олон юмаа. Багш нар маань санагдсаан. Охинтойгоо тоо уралдуулж бодуулдаг бага ангийн багш, зуны амралтаар хүртэл асуултанд минь цааргалдаггүй байсан дунд ангийн тооны багш, урам итгэлийг өгсөн зургийн багш, бусдаас үргэлж илүүг хийлгэдэг химийн багш, анхны ажлаа авахад дэмжлэг өгсөн анхны судалгааны удирдагч, олон олон тодорхойлолтыг илгээсэн төгсөлтийн дараах сургалтын удирдагч багш нар ... Та бүхэндээ баярлаж явдаг. Хэлж амжаагүй талархлын үгс олон байгаа, магад орхигдуулсан нэгэн ч байгаа байхаа. Баярлаж явдаг, багш нартаа.
Хамгийн гол нь их шоколад идэж, ихээр унтлаа, хэхэ.
No comments:
Post a Comment