2012/01/15

Сонирхолтой Байхад ...

Forbes сэтгүүлээс  сонирхолтой байхад туслах энгийн 10 арга замуудыг нетээр уншлаа. Тэгээд блогтоо тэмдэглэж үлдээмээр санагдлаа. Хялбар, энгийнээр илэрхийлэгдсэн нь хамгийн их таалагдлаа. Олон юм ярих нэг их ажил, сонсох нэг иx ажил.Түүнчлэн бусдад юун түрүүн надад тустай юмуу.




1Эрэл хайгуул хий: санаа, газар орон, бодол эрж хай. Байгаа бүхнээс бүрдсэн хайрцган дотор уйтгартай хүмүүс байдаг.


2Нээж олсноо бусадтай хуваалц, түгээ. Ингэхдээ өгөөмөр бай. Хүн бүр эрэл хайгуул хийхэд тань хамт байхгүй шүү дээ. Тиймээс адал явдлаар тань өөрийн тань адил аялахыг тэдэнд зөвшөөр.

3. Ямар нэгэн зүйл хий. Юу ч байж болно. Бүжиглэ, ярь, барьж бүтээ, сүлжээгээр харьц, тогло, тусла, зохион бүтээ. Чи энэ бүхнийг хийж байгаа л бол юу хийж байгаа нь хамаагүй. Мэдэхийг хүсэж байгаа бол зүгээр сууж, гомдоллох нь хүлээж авууштай юм биш.

















4. Өөрийн этгээд гаж байдлаа хүлээж зөвшөөр. Хүн бүрд этгээд зуршил, сэтгэлгээ байдаг. Нуух хэрэггэй энэ бүхнээ. Эд бүхэн өөрийг чинь сонирхолтой болгодог.


5. Учир шалтгаантай байх. Чи л ямар нэгэн зүйлсэд учир шалтгааныг олохгүй бол хэн ч чиний төлөө учир шалтгааныг бий болгохгүй.


6. Аль болох бага савла.Өөрийгээ дээгүүр тавих нь шинэ санаа бодлын замд саад болдог. Өөрийн тань мэргэжсэн байдлаас биеэ тоох зан илт илүү байвал өөрөө бусад хүмүүс зайлхийдэг нэгэн болж.




7. Туршаад үз. Оролдоод өз. Шинэ санаагаар тоглоод үз. Ямар нэгэн хачин зүйлийг хий. Өөртөө ая тухтай байдаг тэр бүсээсээ гарахгүй бол хэзээ ч өсч хөгжихгүй.



8. Олонхийн тэргийг үсэрч орхи. Хүн бүр үүнийг хийж байгаа бол өөрөө үдэшлэгт аль хэдийн хоцорч. Өөрийнхийгээ хий, бусдууд чиний өөрөө барьж бүтээсэн сэтгэл татам тэрэг рүү үарэх болно. Үүнээс гадна, чирэгдэж байснаас жолоодох хамаагүй хөгжилтэй.
9. Өсч өөрчлөгд. Эсрэг бодол санаатай байж, өөр замыг сонгох нь зориг юм. Хэрэв өөрөө зориг зүрхгүй нэгэн бол усан хөргүүрийн орчмоор саатаад хэн болохыг мэдэх залуугийн талаар ярьж суудаг.


10. Загнах зэргийг үл тоо. Уйтгартай байх нь аюулгүй, өөрөө өөртөө хэрхэн байх талаар хэл байдаг. Загнуулж болно, загнуулмаар байдаг, загнуулах хэрэгтэй. Гэхдээ үгүй. Учир нь чамайг адал явдалд дургүй болгодог.

http://www.linkedin.com/news?actionBar=&articleID=1020780733&ids=czwQdPoOdP8MciMUd30MdjsScz0Nb3wPcjgVc3wNc34IczoMe3wPd38MciMPcPsMe3sMcz0N&aag=true&freq=weekly&trk=eml-tod2-b-ttl-0&ut=3Smqs1YVFrdR41

No comments: