2012/10/08

2012/10/08

Өглөө замдаа нүүдэллэх шувуудыг харлаа. Чигийг харахаар хойш нүүж байх шиг. Уг нь урд зүгийг зоримоор. Зүг чигээ өөрчлөн нисдэг биз дээ. Шугам мэт шулуун нисэх нь тийм ч таатай биш байж болох. Замдаа бууж, саатна гм. Хэд хоногийн өмнө сүргээрээ нисэж яваа шувуудыг харсан юм байна. Намрын анхных байсан. Арай л эрт санагдаад өнгөрсөн. Шувууд намрыг аваад ирлээ.

Хамгаас ойрхон Нагац Ах минь, миний Бурхадтай нийлсэн .... Өвдөх өвчингүй, за миний хүү сайнуу гээд  ярьдаг Нагац Ах минь, миний номын анхны багш, ямар ч үед миний талд байж намайг хамгийн ихээр ойлгодог дэмждэг минь. Санаанд үе үехэн орж ирэх тантайгаа сүүлийн өдөр хэлсэн цагтаа ярьж чадаагүйдээ Дүү нь харамсах .... Та минь, Дүүгээ харж яваа бизээ.

No comments: