2012/07/01

КИНО:The Descendants (2011)




Алдарт George Clooney-ийн тоглож, Оскарт нэр дэвшсэн кино.

Хавайн Хатан Хааны үр удам түүнд эрэг дагуу гайхалтай газар өв болон үлдэж. Тэр энэ өвийг үеэлүүдтэйгээ хамт эзэмшдэг. Гайхалтай газар. Хавай үнэхээр гайхалтай газар. Далайн нь өнгө бүх далайгаас хамгийн гайхалтай нь, галт уулс, ногоон уулс гээд .... Эргээд кинондоо.


Эзэмшлээ худалдаж, эх газар хаа нэгтээ суурьшихаар төлөвлөж байх яг үеэр, осолд ороод байсан эхнэрийн нь тархи дахин сэргэшгүйг болсныг эмч нь хэлэх. Тиймээс аппаратнаас нь салгах болсныг Мэтт охидууд, гэр бүл, найз нөхөддөө хэлэх болж. Эхнэр нь найзуудтайгаа завьтай явж байгаад осолдож. Энэ үедээ тэд согтуу, хурд хэтрүүлж. Хавайд өөр арал дээр хувийн үнэтэй сургуульд сурдаг том охиноо юун түрүүн авчрахаар бага охинын хамт явлаа. Очтол том охин ууж байх, ээжийг нь хэлтэл үл тоох. Ингээд хоёр охиныхоо хамтаар хадмуудтайгаа уулзана. Хадмууд нь Елизабет илүү сайн хүнтэй гэрлэж болох байсан. Чи одоо өвөө зарахад мөнгийг чинь хуваалцах хүнгүй бараг л чи жаргах нь гэнээ. Мэтт энэ бүхэнд хариу хэлсэнгүй ээ.

 Том охин нь Мэттэд ээж нь өөр хүнтэй байсныг аав түүнтэй байдлыг ярилцах зуур хэлнэ. Найзууд нь ч мэддэг байж. Елизабет тэр залууд хайртай, бүр Мэттээс салах гэж байж. Харин тэр мангас нь гэрлсэн, хоёр хүүхэдтэй. Мэтт гэр бүл, найзууддаа Елизабетийн байдлыг хэлсний дараа нууц залууд хэлэхээр шийднэ. Бүр өөр арал дээр зорин очиж хэлнэ. Гэр бүлтэйгээ амарч байлаа тэр. Эхнэрийг том охинтойгоо орхиод ярилцаx зуур Мэтт Елизабетийн байдлыг хэлнэ. Аппаратнаас салгах товыг ч хэлнэ. Үүнээс өмнө салах ёс хийж байгаа болохоор.

Ажил хийхгүй хатандаж болноо, архи ууж савж болноо ээж эхнэр болсноо. Харин ардуур урдуур өөр залуутай адал явдалдах бол дэнднээ (Елизабетд хамаарахгүй). Жинхэнэ матардах .... За тэгээд матаргүй кино оруулнаа :) удахгүй ....

No comments: