2012/09/20

Монгол Хүн Болохоороо ...

Сүүлийн үед The Wind-up Bird Chronicle (Haruki Murakami) -ыг уншиж байна. Бичлэг талаасаа их сонирхолтой: үйл явдал, үзэгдэл юмс, хүн бүрийн хэсгийг нарийнаар яг зурж байгаа юм шиг эсвэл ажиглан харж байгаа мэт бичиглэж ... хүн бүр, үзэгдэл юмс сэжмээр, өдөр тутмын болоод далд мэдрэхүйн, холбогдож, бүлэг бүр нь зориулагдах ... хэрхэн үргэлжлэхийг нь таамаглаж, бушуухан мэдэх гээд л, тэвэрч унших ....

Нутгийн тухай өгүүлэх аж Манжуурын дайнд явсан эрийн түүхээр дамжин. Халх гол хавиар тагнан, хил гарч яваад хилийн харуулуудад баригдах. Даруй Монгол, Орос хоёр цэргийн дарга ирснээр тэднийг байцааж эхлэх. Орос дарга хэлэх юмаа, баригдагсдын нэг нь оросоор ярьдаг, хонь маллаж, хоньтойгоо жилийн туршид амьдарч, хоньныхоо бүгдийг ашигладаг эд арьс өвчихдөө гаргууд. Өөрөө мэдэрнээ, эртхэн учир явдлаа хэлвэл багахан өвчүүлэхээ мэднэ биз, би ч бас энэ бүхнийг харах сайхан байдаггүй гэх. Ингээд Монгол дарга эхлэх юмаа ....

Монгол хүн болохоор энэ хэсэгт эмзэглэлээ, монгол хүн ийм харгислал үйлдэж байгаагаар бичигдсэнд. Бас Монгол цэргүүдийг дүрсэлсэн нь. Тийм байсан ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, гэхдээ л эмзэглэлээ.

1 comment:

gigi said...

uu bi bol uunees bolood murakami unshihaa baisan bas durgui bolson ter muu novsh yufee henfee gej boddog bolson