2012/02/14

Тиймээ, Би Төгс Төгөлдөр Биш

Тиймээ, би төгс төгөлдөр нь биш. Хэзээ ч байгаагүй, байхгүй, бас болохгүй. Байхыг ч хүсэхгүй. Алддаг, онодог. Гэмшдэг бас харамсдаг. Хэн нэгнийг гомдоосноо хүлээж, ахин гомдоохгүйг хичээдэг. Сонсож бас хуваалцаж чадна. Хэл яриа байдаг болохоор ойлголцохгүй, ярьж болохгүй зүйл байхгүй байхаа, тиймүү.

Ойр дотныхон ч адил. Төгс төгөлдөрүүд биш. Тийм болохоор санал зөрөх, муудалцах байх. Гэхдээ л ойр дотныхон, эцэг эх, гэр бүлийнхнээсээ татгалзаад сольдоггүй байхаа. Сайн муу бүх л чанартайгаа байгаа тэд миний эцэг эх, гэр бүл ойр дотныхон. Хайрласан нэгэн ч алдаж онодог л нэгэн, бусад хүмүүсийн адил. Тэр л нэгнийг алдсан үед нь орхиж, чи бид таарахгүй ээ гэх нь гунигтай ч олонтаа тохиолддог ...

2 comments:

ЗОРИГТ8 said...

бурхан л төгс төгөлдөөр хүн дээ хэхэ

Лили said...

тиймүү :)