Номыг ойрын өдрүүдэд уншиж байнаа. Америк гэр бүлийн хоёр Доминиканд жижигхэн кофений аж ахуйтай. Анхлан аж ахуйгаа эхлэхдээ ашиг орлого харсангүй ээ. Сайн чанарын кофе тариалдаг ч ажлын нь бэрхшээл, дэмжлэг туслалцаа хомс, зарж борлуулах зах зээл бага зэргээс аж амьдрал нь хэцүүхэн байгаа Доминиканы цөөхөн боловч тариаланчдад туслахаас үүдэн эхэлж. Нөгөө талаар эхнэрийн нь аав Доминиканаас гаралтай, эмч мэргэжилтэй. Залуудаа Доминиканы засаглах дэглэмээс дайжин Канадад дүрвэн гарч, хожмоо Америкад суурьшиж. Идэр насандаа эхнэрээсээ зөрөн байж, уугуул нутагтаа нэгэн байшин барьж. Одоо эндээ амьдардаг.
Жулиагийн кофений тариалан эцэг эхийнхээ эдлэнгийн орчимд байх. Энд нь нутгийн иргэдээс гадна Гайтигаас ажлын мөр хөөж ирэгсэд ажиллах. Жулиа мөн нас өндөр эцэг эхээ харж ханддаг. Эцэг эх нь асран хамгаалагчидтай хэдий ч тэр Америк, Доминикан хооронд амьдрах. Жулиа ээжээсээ 4-үүлээ, бүгд охидууд, өөрийн хүүхэдгүй, нөхрийн нь насанд хүрсэн хоёр охинтой. Жулиа, Билл хоёр Гайтигаас ирж ажиллаж байгаа Пититэй тааран танилцана. Яваандаа Пити тэдний аж ахуйд ажиллах боллоо ....Пити гэрлэх, Гайтид газар хөдлөх ... зэрэг үйл явдал болно.
Бэрхшээл гамшгийн дундах хүн хүнээ түшиж дэмжсэн сайхан сэтгэлийн тухай, амьдралын ая тухтай байдлаас илүү бусдад хүрч чадах тэр сэтгэлийн тухай жижигхэн хэрнээ уншмаар ном. Нэг тийм номлож сургасныг уншиж байснаас ийм бодит амьдралыг харж, мэдэх нь зүгээр санагддаг.
It is inspirational. And something definetely will make you to be appreciative and thankful ....
No comments:
Post a Comment