Ням гаригийн өглөө. Бараг 10.00 гээд орноосоо бослоо. Комьютер. Мессенжэр. Хуучны танил. Улаанбаатарт аль хэдийн шөнө дунд өнгөрч.
- Сайнуу, сонин хүнтэй таарлаа.
- Сайн.
- Чи шөнө суудаг хэвээрээ байнаа.
- Хэхэ, тиймээ. Номон дээрээ ажиллаад л ...
- Сайн өвөлжиж байна уу?
- Гайгүй дээ. Өдөртөө -25-30 шөнөдөө -40 хэмтэй л байна.
...
Бодол. Улаанбаатарт байгаа хүмүүс ч гайгүй биз дээ. Байрныхан. Хөдөө л хэцүү байгаа байх даа, малтай ...
Бас нэгэн найзтайгаа орой нь ярилаа.
...
Н: Монголд их хүйтэн байна гэнээ.
Lily: Харин тэгж байна. Хөдөө л илүү хэцүү байгаа байх даа.
Н: Өндийж байхад нь Монголыг минь яах нь вэ?
...
2 comments:
хүйтний эрч суларчил байна, удахгүй хаврын урь орлоо доо
tiim baihaa :)
Post a Comment