2012/05/31

Монгол Дарга ....

Одоогоос 2-3 жилийн өмнө Монголын Сайдын Яаманд хүсэлт тавьсан юмаа, монгол оюутнуудад тустай гэж бодоод. Элчингийн веб хуудсаар орон санал хүсэлт илгээх емэйл хаягаар бичлээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ахин бичлээ. Хариу ирээгүй ээ. Элчин рүү холбогдож, Элчин сайдтай ярих гээд чадаагүй санагдана. Ингээд орхисон. Элчинтэй зорьж уулзлаа, хоёр сар гаруйн өмнө. Зорьсон хэргээ хэлтэл "Сайн мэдэхгүй, консултай ярь" гэлээ ярьж ядан, ярилцаж байхдаа ийш тийш харан байж.




Би Монгол хүн, тиймүү. Амьдарч буй мужийнхаа Сенатын гишүүнд сургуулиараа дамжуулан хүсэлт тавилаа, анх ирж байхдаа. Монгол хүн миний хүсэлтийг бараг насаараа Сенатад ажилласан Тэр Эрхэм хүлээн авч, долоо хоногийн дотор хариу өгсөн. Элдэв санхүүгийн хүсэлт бишээ. Мартдаггүй юм, үүнийг би. Өнгөрсөн жил, Эрхэм Сенатын гишүүний уулзалтанд оролцохдоо хэрэг болгон зорьж, мэндийг нь асуулаа. Хэрхэн өөрт нь хандсанаа хэлэхэд санаж байна билээ, намайг. Хүлээсэн олны дундуур богино ч гэсэн гар атган мэндэлж, ярилцаж амжсан. Баярламаар.

Төрийн албыг юун төр болоод иргэддээ үйлчлэх нөгөө талаар нэр хүндийн алба гэж сонгодог төрийн тогтолцоо хөгжсөн улс орнуудад үздэг. Тиймээс санал хүсэлтийг хүлээж авах, хариулах нь албан үүргийн гүйцэтгэл, ажлын үнэлэмжийн бодитой хэсэг байдаг. Мэдээж төрийн ажилтны төлөвшилд их нөлөөлдөг байхаа.

Тэгэхээр Монгол Дарга нараас санал хүсэлтийнхээ хариуг нэхэж байя л гэмээр байна. Хэрвээ та Дарга бол Сенатын гишүүн шиг байх гээд үзээрэй, танд амжилт хүсье.


Нэг л тиймэрхүү санагдаад байгаа, Монгол Хүн байхад ... нэг тохиол ....

No comments: