2011/10/29
Удаах Бодол & Barney's Version
Урьдах бичлэгт байгаа кинон дээр Барнигийн хуримлаж байхдаа дурлаж, би урьд нь хэзээ ч ингэж сэтгэл автаж байсангүй гэж дуу алдуулсан Мириам нь анхны гэрлэсэн бүсгүй, Кларатай гадаад байдлаараа адил: урт улаан үс, өндөр нуруу, турьхан бие.
КИНО: Barney's Version (2010)
Анхны гэрлэлт. Хиппи бүсгүй. Жирэмсэн. Найзуудын хамт гэрлэлтээ бүртгүүлэхээр очно. Хүүхэд төрж. Хүүхэд түүнийх биш. Найзуудын нь нэг хар залуу. Эмнэлгийн өрөөнөөс гарч, гудамд хүлээх найзууд. Хар залууг нүүрэнд нь хусаж өгөөд алхлаа. Бүсгүй амиа хорлож ...
When The Emperor Was Divine by Julie Otsuka
Дэлхийн хоёрдугаар дайн. Сувдан Арал руу хийсэн Японы дайралт. Тэр өдрийн орой нөхрийг нь Холбооны Мөрдөх Товчооныхон гэрийн нөмрөг, шаахайтай аваад явлаа. Гэргий Япон кимоно, цайны хэрэглэл гээд Японтой холбоотой бүхнээ урж, шатааж булж, эвдэж хаялаа. Удалгүй хүү, охин хоёрынхоо хамт Юта мужид тусгаарлах газарт хүргэгдлээ. Америкийн Япончууд. Халуун элсэн цөл, торон хашаа, буутай харуул, хуаран, банзан байшин, хурц нар, хүйтэн өвөл, адууны мах, ... Нэгдсэн Улсын Тангаргыг уншуулан, хазгай дуудсаныхаа төлөө гэм хүлээх. Америкийн төлөө дайнд явахыг тулгах, заримыг нь Япон руу буцаах ... 3 жил 5 сар болж ... нэг юм дайн дуусч ...
2011/09/16
Чамайг Саналаа, Ахиад
Олон жилийн дараа. Чамтай санамсаргүй тааралдсан. Сайнуу, гар барин үнссэн. Дотно, дулаан мэнд. Чи яг хэвээрээ. Нэг ангид байсан тэр хүү. Хоёр жил өнгөрч. Урт ч юм хэрнээ өчигдөрхөн таарсан мэт санагдах.
2011/09/09
Deborah Rodriguez: A Cup of Friendship
Бүхэлдээ олон янзын үерхэл нөхөрлөл гардаг, энэ номд. Олон орны, олон гарал угсаа, гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд, гэр бүлийг тойрсон үерхэл нөхөрлөл. Харин тэдний үерхэл нөхөрлөлийн орчин-дэлбэрэлт, бөмбөгдөлт, хар тамхины тариалангаар амьдралаа залгуулах тариаланчид, хар тамхинд автагсад, өлөн зэлмүүн амьдралаар нь барьцаалсан хар тамхины наймаачид, гадныхны оролцооноос эзэнгүйдсэн улс орон, үймээн самуунаас ашиг хайсан харийнхан, лалын шашны дэг жаяг, гадныхан-сурвалжлагч, энхийг сахиулагчид, нууц даалгавар биелүүлэгч цэргийнхэн. Кабул дах үймээн, өдөр бүр хэнд нь ч тохиож болох аюул заналын дунд байгаа эдгээр хүмүүсийн хооронд санаа тавьсан, сэтгэлээрээ найзалсан, нэгэндээ сайныг хийхэд хамтарсан, бие биенээ ойлгон хүндэлсэн тийм л нэгэн гоё үерхэл нөхөрлөл. Амьдралын ийм мөчид л хүмүүс ингэж сайхнаараа нөхөрлөдөг юм болов уу ...
2011/08/23
Хэлний Халдлагад Өртсөн
Өнгөрсөн долоо хоногт болсон явдал. Ажлынхан нэг уулзалтад явлаа. Хоёр машин явах болж. Нэг өрөөний Энэтхэг, Америк хоёртой явахаар болтол Франц нь лабдаа зарим нэг ажил гараад, арай хожуу гарахаар боллоо. Өрөөний хинду дуудтал би 3 хиндутай нэг машинд сууваа. Хүн найрсаг зан гаргаж байхад, Бенуа, Дэррел хоёртой явна гэлтэй нь биш дээ. Суунгуут Болливуд. Нөгөө 3 хинду чинь хиндугаараа яриад, дээрээс Болливуд хөгжим. Машины систем нь ч эвгүй ен. Ингээд хэлний террористуудын халдлагад өртөөд ... замд гараад 5 мин хэртэй яваад тас ... хүрэх газраа очоод сэрсэн. Эргэж ирэхдээ бас сэрээл унтаал сэрээл ...
Өрөөний хинду, уучлаарай, "хэлний террор" хийсэнд гэж байна лээ :) Овоо шд :) тиймүү.
Өрөөний хинду, уучлаарай, "хэлний террор" хийсэнд гэж байна лээ :) Овоо шд :) тиймүү.
2011/08/13
Ойрын Өдрүүд
Зүүн эрэг яваад ирлээ. Цонхон талын суудал авах гээд чадаагүй, тиймэрхүү санагдаал онгоцонд суулаа. Миний суудал нэлээд арагш, дунд талын суудал байлаа. Ороод сууж байтал орчмынхон ирээд суудлаа эзэлж эхэллээ. Урт буржгар, богинохон буржгар, эсвэл аймаар секси жижиг үс, хууз сахалтай залуус ... зарим нь португалиар хоорондоо яриал, бүгд Адидас ... NEW YORK- н Red Bulls-ийнхан. Миний хоёр талд, урд ард суудлынхан бүгд Red Bulls :) Бүгд Apple, бүгд царайлаг and sexy :))
Олон технологи авч явах тээртэй санагддаг байхгүй юу. iPad сэтгэл татаад сүүлийн үед. Гэтэл цүнхэнд бас нэг технологи нэмэгдэх гээд, яадгийн билээ. Хурд өндөр, дэлгэц арай том айподоос, бодноо гэхгүй юу :)

2011/07/25
Амралтын Өдөр & Unfortunate News
Бямба гариг: Amy Whinehouse нас барж. 27настай, Лондоны уугуул, урлагийн сургууль дүүргэсэн түүнийг сонсох дуртай. Тэр Бурханаас заяасан авъяастай дуучин, хөгжимчин санагддаг надад. Тиймээс түүний дуу, хоолой байгалиасаа. Хүмүүст сонсгох гэж тэр дуулдаггүй, дуу хийдэггүй. Уран бүтээл түүний мэдрэмж, чадвараас нь бий болохдоо зүдэргээгүй бас бусдад таалагдах, татах буюу мөнгө үйлдвэрлэхээр хийгдээгүй шиг. Тэгээд ч тэр нэгэн ярилцлагадаа "би жирийн л нэг хөгжимчин" гэсэн байж билээ. Шуугиан, онхол донхолтой түүний амьдрал ... харамсал төрүүлнэ. Ховорхон авъяаслаг бүхэн тэнгэр лүү яаран дэндүү эрт яаран яваад өгөх юм ... Dear, you are in our hearts and rest in peace ...
2011/07/22
Үсчин
Үсчинд хааяа ордог.Үс угаалт, зэрлэг багаж, зэрлэг про ажиллах гар ... надад таашаал өгдөг. Тайралт галзуу хийвэл тэгээд жинхэнэ нар цацруулан инээгээд гардаг. Яахав галзуу угаагаад, зэрлэг багажаар, зэрлэг ажиллах үсчинг харахад урамтай байхад тайралт чепуха. Үс ургадаг эд шд.
2011/07/18
Харшил харшил ... бөөн харшил
Харшил харшил ... бөөн харшил. Шумуул гараад. Хазсан бүр нь толбо, сорви болдог болохоор үргээгч цацаад, чаддагийн бол одоо хаз хаха гэтэл үргээгчдээ харшилтай. Нэгэн харшил. Хорвоо дэлхий, дэлхий дээрх сонголт уужим болохоор байгалийн үргээгч олсон. Зэрлэг жүрж, Cymbopogan winterianus -ын тосноос ижил хэмжээтэй холиод тавихад шумуул үргээ. Тос л ууршаад дуусахгүй бол санаа зоволтгүй. Тус бүрээс арван дуслыг нийлүүлээд, орныхоо толгойн хэсгийн доор тавьсан. Харшил #1 баяртай :)
2011/07/10
Сайхан Наадаарай
Өнгөрч байгаа долоо хоног: Шоргоолж, шумуул, ялаа, батгана ... бүгд л машинтай аялалд гарч. Ялангуяа, өнгөрч байгаа долоо хоногийн эхний өдрүүдэд. Баярын өдөр байсан л даа. Баярын жагсаалд явсан. Таньдаг айлын гэрээсээ гараад гол зам руу ордог гудмаар нь жагсаал явдаг юм байна. Машин гол зам руу нийлдэг хэсгээр сандал тавиад бэлдэж. Жил бүр найзууд, гэр бүлийнхэн нь эднийд цуглаж жагсаал үзээд, үдийн хоол иддэг гэнээ. Зөндөө л олон хүнтэй танилцаал, танилцуулаал байсан. Замын хөдөлгөөн арай гайгүй болоосой билээ.
2011/06/29
Elif Shafak: The Forty Rules of Love
"Хайрын 40 дүрэм" гэж орчууллаа. Сар гарангийн өмнө уншиж дуусгажээ. Яг хоёр ном уншиж байгаа мэт. 12 зууны үеийн Багдад: номын мөр хөөгч, нэг л өдөр цэнгээний газраа орхих янхан, гэгээрэгч ... дайлаар ирэх Монголчууд ... ихээ харгисаар дурдагдаж байна билээ хэдэнтээ. Энэ үед миний өвөг дээдэс хаахна явсан бол. Дайлаар мордон түйвээж явсан боловуу, номын ширээ сахин, мэргэдийн өвийг бүтээлцэж байвуу, эсвэл ... Удмаа судалмаар санагдаад байгаа. Би гэхэд өөрөөс дээш 4 үеэс цааш мэдэхгүй байгаа. Нагац ургийн бичиг хөтөлдөг сурагтай, очихдоо уулзнаа.
2011/06/25
Амралтын Өдрүүд
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуны идшээ бэлдсэн, хаха. Гурил зуураад, илдээд, тослоод, жигнээд, хэрчээд ... 4 том гурил шүү дээ, уутлаад хөлдөөгчдөө хийсэн. Гоймон, шпагетти утгагүй санагддаад байдаг болсон, зарим үед ходоод уурлах гээд ... Тэгээд ч элдэв юм нэмсэн, амтжуулсан элдэв хиймэл хүнс хоол онцгүй.
2011/06/19
Захиалгат Бүсгүй ба Гэрлэлт
Хамт ажилладаг хосууд. Нөхөр нь цайг нь бариад л ороод ирдгийн. Эхнэртэй нь ярилцах зуур, тэрээр Пакистанаас ирсэн гэдгээ хэллээ. Нөхрийг нь Чикагогийн уугуул Энэтхэг гэдгийг мэдэх юм. Мэдээж, ярилцах зуур тэр хоёрын танилцсан талаар яриа болоод.
Х ...н эгч нь Миннесотад С...н эгчтэй хөршүүд гэнэ. С гэрлэхээр боловсролтой буюу профессионал бүсгүй хайж байж. Х Пакистанд эм зүйн чиглэлээр сургууль төгссөн зэрэг нь таалагдаж, Америкд эгч нарын зуучлалын дагуу ирж С...тай гэрлэж.
Энэтхэг соёлд эцэг эх сүй тавьж гэрлүүлэх түгээмэл. Тийм болохоор кинонд нь цунами дурлал, гунигт төгсгөл. Нэг талаар гарал үүсэл, хүргэн бэрээ өсөж төлөвшсөн гэр бүлээс нь үүдэн сонгож, сүй тавин гэрлүүлэх нь гэр бүлийг хадгалах, тогтвортой гэр бүлийг бий болгодог байж магад. Амар ч юмуу, нөхөр бэлэн, санаа зовохгүй, бөөн зүрх сэтгэлийн ажил хийхгүй гэхгүй юу :)

2011/06/17
Чамайг Саналаа
... дууг сонсоод чамайг саналаа. Зөрөх ёстой юмуу. Зөрөх ёстой юмуу гэж бичмээргүй.
Хүүхэд насны он жилүүд
Xамтдаа ...
Хоёр өөр зам
Олон жилийн дараа хаана байгааг минь хайж
Санамсаргүйгээр, хүүхэд насаараа тааралдсан
Ахиад зөрсөн ...
Санаж явдаг шүү чамайг. Зүүдэнд ирсэн тэр өдрүүдэд чи намайг санасан байгаасай. Хамтдаа байхсан чамтай. Харамсалтай нь чи намайг мэдэхгүй, би хэлээгүй болохоор.

2011/06/05
Сайхан Юмаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдөр нэг тийм хүнийг эвгүй байдалд оруулахгүйг хичээн хэл яриа ойлгох гэж шамдсан, толгой дохисон өдрүүд байлаа:
Пүрэв гариг, үйлдвэрийн чанарын хяналт хариуцдаг менежэр франц залуу англи дээр тасгаа танилцуулаад. Үйлдвэрлэлд орж ирж байгаа гэрээт түүхий эдийг 3 чиглэлээр шалгадаг юм байна. За тэгээд мань яриад л байлаа. Францан английг ойлгох гэж би ч их хичээлээ. Ерөнхийд нь ойлгосон, асууж ярилцсан. Гэхдээ их л ... гээд орхиё. Мань эр энд сурсан юм байна. Тэгээд Францдаа очиж ажил автал компани нь эндэх салбартаа ажиллуулах болж. Ирээд компаний уур амьсгал, хамтран ажиллагсад нь онц биш байсан тул энэ компанид шилжсэн гэнэ. Хамгийн гол нь энд өөрөө бүгдийг шинээр эхэлсэндээ баяртай явдаг гэнээ. Анхдагч байна гэдэг нь бас азтай хэрэг, тиймүү.
Баасан гариг, үйлдвэрлэл хариуцсан Энэтхэг үе шатууд, хэсгүүдийг танилцуулваа. Орж явахдаа л мань хүн хэлдэг байгаа "миний акцент ойлгоход хэцүү байж магад" гэж.
- Зүгээрээ, би таныг ойлгож байнаа. Энэ чинь техникийн салбар надад ойлгохгүй юм их байгаа. Би танаас асуунаа л гэлээ :)
Хичээгээд хичээгээд ... асуугаад асуугаад ... мэдээж ерөнхийд нь цулд нь ойлголт авсан. Мань хүн үйлдвэрийн зураг төсөл дээр ажиллаж, техник машины сонголтыг бүгдийг хийжээ. Бахархалтай санагдсан, хийж бүтээсэн юмтай байна гэдэг сайхан юмаа.

2011/05/14
Сайн Хүмүүс
Өчигдөр Баасан гариг:
Өглөө босоод машинаа шалгуулаад. Хар өглөөгүүр шд, хэхэ. Миний цагий нь тулгадаг зан. Хурдны замаар цаг гаран явдаг хотод очих байсан болохоор явахаасаа өмнө санаагаа амраахаар. Бараг сар илүү байхаа, машины гэрэл асаад яваад байгаа. Урьд жил бас ингэсэн тэгээд $50 гаран төлөөд шалгуултал нэг утас мутас нь бороонд норсноос өөр юм алга гэсэн. Тэгсэн юм байх гэж бодоод явтал энэ удаа арай өөр юм хэлж байнаа. Тэгснээ $360 орчим, дан ...
Манай хөрш машины дилер хийдэг. Тэр лүү залгаад ийм юм янзлуулах хэрэгтэй боллоо, энэ хэмжээний төлбөртэй гэнээ. Баримжаа ийм байдаг юм болов уу, хэлж өгч туслаач гэлээ би. Шүдний эмнэлэг, машин засвар зэрэг үйлчилгээ авахдаа үнийн асар зөрүүтэй таарч байсан болохоор, хаширсан хүн чинь :)
Хөрш: Хаана очсоныг минь асууснаа. Арай үнэтэй байнаа гээд. Машин засварын газар хэлж өглөө. Тэгээд менэжерт нь өөрийнхөө нэрийг хэлээрэй гэлээ.
Ярилаа. Тэгтэл $130 орчимд багтана гэнээ. Баярлалаа, хөршдөө. Баасан гаригт явсаар байгаад амжаагүй ээ. Ирэх долоо хоногийн эхний өдөр, гаригийн нэр санаанд ордоггүй ээ гурил гэж, очиж янзлуулахаар боллоо. Цөөн механиктай байгаа болохоор ойрын хэдэн амралтын өдрүүдэд ажиллахгүй гэнэ.
Ирэх замдаа юм идээд, номын дэлгүүрээр орж суусийн. Даж хөгжим, кофе шоп, уншлагын булан, интернет ... энэ номын дэлгүүрт ирэх дуртай. Энд үнэгүй ном, сэтгүүл унших боломжтой :) Ер нь энд үнэгүй унших нэг арга нь номын дэлгүүрт очиж унших байдгийн. Ном сэтгүүлийг худалдаж авна, тэгээд тэд чинь хүнд. Тийм болохоор номын дэлгүүрт ирээд уншлаа, дууслаа, явлаа. Тэр битгий хэл тестэнд номын дэлгүүрт очин бэлдэж байснаа Югославаас ирсэн бүсгүй ярьж байсан. Очих бүрдээ хуудсаа тэмдэглэж аваад явдаг гээд.
Утастайгаа хамт унтдгийн. Унтах болтол утсаа олдгүй ээ. Суурин утаснаас залгатал хонх нь сонсогддогүй ээ, нойрондоо дийлдээд яалт ч гүй унтлаа. Өглөө босоод машиндаа үзлээ, алга. Номын дэлгүүр лүү залгалаа.
- Өглөөний мэнд. Ийм ийм ... утас, би өчигдөр орой мартсан байна.
- Түр хүлээнэ үү, би шалгаадахъя.
- Тиймээ, энд байна.
- Баярлалаа, удахгүй очиж авъя.
Ингээд номын дэлгүүртээ ирээд, кофе авсан шээг, утсаа олсоон шээг, блогдсон шээг суужээнэ доо. Уншлагын булангийн зарим нэг байнгын сахиулууд аль хэдийн ирж :)
Санхүүгийн цунами болохыг шахсан байгаа биз дээ, сайн хүмүүсийн ачаар арай гайгүй.

2011/05/04
Ажил тас, цалин бөндгөс
Өчигдөр Замын цагдаагийн газраар орж мэдрэл савлаад, орж ирээл нетийн ард. Хөгийн мангасууд, хуулиа мэдэхгүй. Дуракуудын гэм, тэнэгээ хүлээдэггүйг мэдсээр байж, ийм ийм шд, би энийг энд тайлбарлаж зогсох хүн нь биш эн тэр яваад өгсөөн.
Тэгээд нетээр гүйгээд, алхаад, суугаад, нетэд унтаад. Өглөө. Ажил яах вэ? ажил яах вэ? За явья даа гэтэл. Найзаас мсж.
- Яагаад гараад явчив.
- Гарлаа.
- Хаашаа?
- хаха, ажил л байхгүй юу даа.
Ажилдаа явах уу, байхуу, яая доо.
- Таслаачээ.
- За байжий тэгвэл би утасдаад хэлээдхий.
- Ок.
- .....
Ингээд ажил тас.

2011/05/03
Надад зориулсан мэт
Сар гарангийн өмнө байхаа, нэг кофе шоп олсын. Өдрийн цайны цагаар юм идэх гээд хайж явтал шатахуун түгээгүүрийн дэргэдэх жижиг шоп, кофе нь дажгүй олон янз, тэгснээ миний дуртай самрын кремтэй.
Франц хуурсан кофег авах гэтэл алга. Хэлтэл шопын эмэгтэй
- Одоохон шинээр бэлдээд өгье. Тэр болгон хүмүүс аваад байдаггүй болохоор ахьж бэлдээгүй байгаа юмаа. Удахгүй одоохон бэлдээдхэе.
Лили- тэгвэл зүгээрээ, баярлалаа. Би ердийн кофе авлаа өнөөдөр.
- Дараа ирэхэд тань шинээр бэлдэж өгнө.
Лили- баярлалаа.
Хэд хоногийн дараа очтол Франц хуурсан кофе байгаагүй, харин эмэгтэй хэлснээрээ шинээр бэлдэж өгсөн. Түүнээс хойш аяга кофе татмаар үедээ тэднийхээр зогсдог болсон. Өнөөдөр яг шинэ Франц хуурсан кофетой байлаа. Баярлаж байгаам чинь, надад л зориулсан мэт санагдаал :)
Баярлалаа.

2011/04/09
Хавар ...
Ойрын өдрүүдэд бороо, цас ээлжилсээр ... Байрны эзний захьж үлдээсэн "найзууд"-ыг нь салхилуулж явтал ойр хавийн зүлэг ногоорч. Тачирхан, шинэхэн, өглөө босоод харахад л өнгө хувирсан мэт. Удахгүй зун, намар ... нэг жил дуусах нь онцын өөрчлөлтгүйгээр.
Бямба гаригийн өглөө байна, таашаалтайхан цайлнаа, дуртай кафе руугаа явлаа.
Бямба гаригийн өглөө байна, таашаалтайхан цайлнаа, дуртай кафе руугаа явлаа.
2011/04/07
Шинэ өмдтэй залуу
Дажгүй залуу ирлээ. Урьд нь ч бас нэг хоёр ирсэн санагдана, байхгүй багшийг орлож. Дунд зэргийнээс арай өндөр, дунд зэргийн жин, дунд зэргийн булчинтай. Хууз сахал. Тэгэхдээ тийм "өвөө сахал" биш шүү, хусаагүй сахал байдаг даа, тийм. Надад их таалагдаад байдгийн шд, ийм хусаагүй сахалтай залуу. Ер нь даж залуу, харагдтал бичихээ орхилоо (чадахгүйн байж), даж залуу за, надад найдаж болно.
Өнөөдөр мань хүн шинэ өмдтэй ирсэн, 32/28 гэсэн урт наалт гуяных нь ар талд хадаастайгаа ;) нааш цааш алхаал, яриал ...
Өнөөдөр мань хүн шинэ өмдтэй ирсэн, 32/28 гэсэн урт наалт гуяных нь ар талд хадаастайгаа ;) нааш цааш алхаал, яриал ...
Subscribe to:
Posts (Atom)