Хамт ажилладаг хосууд. Нөхөр нь цайг нь бариад л ороод ирдгийн. Эхнэртэй нь ярилцах зуур, тэрээр Пакистанаас ирсэн гэдгээ хэллээ. Нөхрийг нь Чикагогийн уугуул Энэтхэг гэдгийг мэдэх юм. Мэдээж, ярилцах зуур тэр хоёрын танилцсан талаар яриа болоод.
Х ...н эгч нь Миннесотад С...н эгчтэй хөршүүд гэнэ. С гэрлэхээр боловсролтой буюу профессионал бүсгүй хайж байж. Х Пакистанд эм зүйн чиглэлээр сургууль төгссөн зэрэг нь таалагдаж, Америкд эгч нарын зуучлалын дагуу ирж С...тай гэрлэж.
Энэтхэг соёлд эцэг эх сүй тавьж гэрлүүлэх түгээмэл. Тийм болохоор кинонд нь цунами дурлал, гунигт төгсгөл. Нэг талаар гарал үүсэл, хүргэн бэрээ өсөж төлөвшсөн гэр бүлээс нь үүдэн сонгож, сүй тавин гэрлүүлэх нь гэр бүлийг хадгалах, тогтвортой гэр бүлийг бий болгодог байж магад. Амар ч юмуу, нөхөр бэлэн, санаа зовохгүй, бөөн зүрх сэтгэлийн ажил хийхгүй гэхгүй юу :)
No comments:
Post a Comment