2011/06/25

Амралтын Өдрүүд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуны идшээ бэлдсэн, хаха. Гурил зуураад, илдээд, тослоод, жигнээд, хэрчээд ... 4 том гурил шүү дээ, уутлаад хөлдөөгчдөө хийсэн. Гоймон, шпагетти утгагүй санагддаад байдаг болсон, зарим үед ходоод уурлах гээд ... Тэгээд ч элдэв юм нэмсэн, амтжуулсан элдэв хиймэл хүнс хоол онцгүй.


Энэ амралтын өдрүүдэд нүүж орсон байрандаа тохижноо. Өнгөрсөн нэг дэх өдөр өглөө ирж гэрээгээ гарын үсэгдээд, орой ажлаас тарж ирээд нүүгээд орсон. Жинхэнэ сүр пар ... нүүлт хийсэн, хаха. Өдөр ажил дээрээсээ хөршдөө хэлсийн, олон хүүхдүүдтэй, хөвгүүд нь аягүй жентельмен айл байдаг. Ингээд зарим "хөрөнгөө" хадгалж байсан газраасаа машин түрээслээд, би том машин барихгүй л дээ, хөрш бариад, нэг хүү нь найзтайгаа ирээд бүх юмаа аваад ирсэн шд. Тэгсэн хөрш маань гэрээсээ яваад буррито, орны даавуу, уух юм, жимс аваад ирсэн шд.

Энэ бүсгүй 10 хүүхэдтэй айлын том нь гэдгийн. Нөхөр нь Норвеги, анх ЛА-д таарч танилцаж гэрлэсэн гэнэ лээ. Нөхөр нь богино сургалтаар энд ирээд И-тэй гэрлэсэн гээд визийн зөрчил гээд шоронд орсон гэдгийн бас, хаха. Одоо бол мань хоёр найман хүүхдийн аав ээжээ. Эднийд хоёр гурван удаа оройн хоол хамт идсийн. Их гоёоо, гал тогоондоо хоёр урт ширээ залгуулаад тавьчихсан, тойроод суухад ширээ дүүрэн хүмүүс, хүүхдүүд нь шуугилдаал, шулганалдаал ... Нэг тийм гоё дулаахан айлаа. Маргааш нь би хоёр савтай зайрмаг, шоколадтай амттан авч очсон.

Өчигдрөөс хойш нэг зураг санаанд орж ирээд салдаггүй ээ. Вашингтонд урлагийн галерейд харсан зураг: баар барьсан, сэргэн мандалтын үеийнхээр хувцасласан охин. Ахиад нэг харахсан. Санаанд орж ирээд байхын Вашингтон явахын болуу гэхгүй юу.

3 comments:

Эртний анд. said...

ayalah ni l de har zolig chin teguul za yahuu ayluul ayal ayal :)

huuh yasan goyo yumbe te olon huuhed ail yagaad ch yum tsaanaasaa l haluun dulaan bdiin te

Лили said...

Сайнуу, их гоё айлаа харин. Би ингээл нэг тойруулаал суужаахиймсан :)

Монгол бүсгүй said...

пучигнасан олон хүүхэдтэй айл гоёоог. дор хаяж таван хүүхэдтэй болно гэж мөрөөддийн уул нь, мөрөөдөл хэвээрээ үлдэх дэгээ. ихэрлэж гялайлгадаггүй л юм бол.