Бүхэлдээ олон янзын үерхэл нөхөрлөл гардаг, энэ номд. Олон орны, олон гарал угсаа, гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд, гэр бүлийг тойрсон үерхэл нөхөрлөл. Харин тэдний үерхэл нөхөрлөлийн орчин-дэлбэрэлт, бөмбөгдөлт, хар тамхины тариалангаар амьдралаа залгуулах тариаланчид, хар тамхинд автагсад, өлөн зэлмүүн амьдралаар нь барьцаалсан хар тамхины наймаачид, гадныхны оролцооноос эзэнгүйдсэн улс орон, үймээн самуунаас ашиг хайсан харийнхан, лалын шашны дэг жаяг, гадныхан-сурвалжлагч, энхийг сахиулагчид, нууц даалгавар биелүүлэгч цэргийнхэн. Кабул дах үймээн, өдөр бүр хэнд нь ч тохиож болох аюул заналын дунд байгаа эдгээр хүмүүсийн хооронд санаа тавьсан, сэтгэлээрээ найзалсан, нэгэндээ сайныг хийхэд хамтарсан, бие биенээ ойлгон хүндэлсэн тийм л нэгэн гоё үерхэл нөхөрлөл. Амьдралын ийм мөчид л хүмүүс ингэж сайхнаараа нөхөрлөдөг юм болов уу ...
Америк хос. Санни Америкд "цагаан хог" гэдэг өөрөөр хэлвэл нийгэмд олигтой байр суурьгүй байсан нэгэн. Кабулд найз залуу Томын хамт мөнгө хийхээр ирж. Кофе шоп ажиллуулдаг. Кофе шопын байраа түрээслэдэг. Байрны эзэн эмэгтэйг, хүүгийн нь хамт ажиллуулна. Бас нэг тогооч Афган байгаа. Санни Яазминаг бас кофе шопдоо авчирсан. Яазминатай эмэгтэйчүүдэд туслах төвд анх таардаг. Түүний жирэмсэн байгааг хараад, Яазминад хүлээж байгаа аюул заналыг мэдсэндээ шопдоо авчирдаг, бас түүнд нэгэн өрөө гаргаж өгдөг. Лалын шашинт Кабулд нөхөргүй эмэгтэй жирэмсэн байх нь гутамшиг, ёс заншлаа хүндэтгээгүй хэмээн чулуугаар шидэн амийг авах эсвэл өөрөөр нь амиа хорлуулах гарцаагүй байдалд оруулдаг. Санни үүнийг мэддэг болохоор Яазмина санаанаас нь гардаггүй. Маргааш нь ирж Яазминаг авна.
Яазмина нөхөр нь нас барж, жирэмсэн хоцорсон бүсгүй. Афганы царайлгаараа алдартай суурингаас гаралтай тэрээр нөхрөө нас барахад охин дүүгийн хамтаар авга ахынхаа халамжинд үлдэж. Авга нь тариаландаа авсан зээлээ төлж амжаагүйгээс зээл өгсөн хар гарынхан Яазминаг хүчээр авч явна. Түүнийг зарахаар бодож. Кабул авч явах зуураа арын суудалд хамт суусан тэнэг зэрлэг Яазминаг оролдож, жирэмсэн болохыг нь мэднэ. Лалын шашны жаягийн нэвсгэр, урт хувцас чинь шагайнаас дээш, бугуйнаас дээшхийг бүрэн далдалж, биеийн галбир гаргах ёсгүй гэж байгаа. Тэгэхээр Жазминаг авч явахдаа мэдээгүй байгаан. Жирэмсэн болохоор зарагдахгүй гээд амийг нь хөнөөх гэтэл зэрлэгүүдийн нэг нь машин дотор цус дэмий бохир гээд явдал дундаа түүнийг түлхэн замд орхиж, азаар амьд үлдсэн байгаа.
Саннигийн кофе шопны эзэн авгай. Тавь гарч яваа, хүүгийн хамт амьдардаг. Хүүгээ охиныхоо адил Герман явж сургуульд сурахыг хүсэх ч хүү нь ёс заншлын дагуу ээжийгээ харж хандан амьдрах. Ээж нь нас барсан аавтай нь мөн ёс заншлаа даган, эцэг эхийн сүй тавьснаар 15-16 насандаа гэрлэж. Хүүхэд насанд нь хамт тоглож өссөн хүү байж. Нөгөөх ёс заншлаа даган өсвөр наснаасаа хамт тоглож өссөн тэр хоёр ярих нь битгий хэл бие биенээ харж ч болохгүй ... ингээд өөр өөрсдийн замаар амьдарч. Тоглож өссөн хүү нь одоо кофе шопдоо хүнс цуглуулдаг захад оёдлын дэлгүүртэй. Хүнс авахаар очихдоо оёдлын дэлгүүрээр ордог, ирэх бүрт тоглож өссөн хүү нь захиа өгөх. Захиаг уншиж чадахгүй. Тэр уншиж бас бичиж чадахгүй. Иймээс захианд хариу ирэхгүй. Хэдий тийм боловч тоглож өссөн хүү захиа бичсээр. Тоглож өссөн хүүгийн эхнэр нас бараад 8-9 жил болж. Тэдний хоорондын харьцаа ёс заншилд нь харш.
Эзэгтэй ёс заншлаасаа гажууд олон талаараа: үсээ тайрсан, тамхи татдаг, хүүгээ шашинд хэт автаж байна гэж бодох гм. Хүү Ахмед нь мөргөлийн цагаа ягштал дагана. Ээжийгээ харж хандах гэрийн эр хүн гэдгээ ухамсарладаг, гэр бүлийн нэр хүндийг ёс заншлын дагуу боддог.
Саннигийн найз залуу Том царайлаг, бие эн тэр эвгүй. Ирснээсээ хойш хэсэг кофе шоп орчимд байж байгаад цэргийнхэнтэй холбогдож, захиалгаар, маш сайн төлбөртэйгээр хийдэг даалгавар гүйцэтгэгч болсон. Нэг явахдаа хэдэн сараар явна. Энэ үедээ холбоо барихгүй Саннитай, утас, емайл алингаар нь ч . Нэг л өдөр шопд инээсээр орж ирнэ. Ингээд Санниг аваад Дубай эн тэр гээд тансаг амралт, жуулчлалын газраар яваад өгнө. Эргээд ирнэ, чимээгүй алга болно, буцаад явна. Тэд бие биеэ галзуу санасан байх уулзах бүрт.
Бас нэгэн Америк залуу. Залуу ч гэхэд хаашаа ен. Саннигаас хэд ах. Том болохоор Саннигаас цөөхөн дүү, гэхдээ үеийнх. Цөөхнийг нэг их учиргүй дүү эн тэр гээд байх сонин шд, тиймүү. За тэгээд энэ хүн болохоор олон улсын байгууллагад ажилладаг, эхнэр хүү нь Америкдаа гэж байгаа. Хүүтэйгээ их ойрхоон, байнга яринаа, хүү нь их сургуулийн оюутан. За тэгээд Санниг машинтай ч гэсэн ганцаараа явах эмэгтэй хүнд аюултай гээд нэг өдөр нохой авчирч өгнөө. Тусгай сургагдсан нохой гэж байгаа. Тэтгэвэртээ гарж байгаа сэргийлэхийн албанаас. Санни нохойнд үнэн дургүй гэдгээ хэлнээ, гэхдээ л авнаа. За тэгээд нөгөө эзэн авгай, Яазминаа хоёр зах явтал дэлбэрэлт болоод араас нь Америк залуу хайж явж, дэлбэрэлтэнд өртөөд шархднаа. Ингээд эмнэлгээс гараад, амьдрал нэг л өдөр яаж ч өөрчлөгдөх юм байна хүүтэйгээ уулзнаа гээд Америк явнаа. Саннитай үнсэлднээ явахдаа. Энэ хооронд мань хоёр бие биенээ харж марахаараа баярлаж маярладаг болсон байсийн.
ДУУСАХ БОЛООГҮЙ ЭЭ
No comments:
Post a Comment