2011/07/22

Үсчин

Үсчинд хааяа ордог.Үс угаалт, зэрлэг багаж, зэрлэг про ажиллах гар ... надад таашаал өгдөг. Тайралт галзуу хийвэл тэгээд жинхэнэ нар цацруулан инээгээд гардаг. Яахав галзуу угаагаад, зэрлэг багажаар, зэрлэг ажиллах үсчинг харахад урамтай байхад тайралт чепуха. Үс ургадаг эд шд.


Үсээ бараг жил ургуулсан байхаа. Долоо хоногийн өмнө үсчинд орлоо. Гурван үсчин. Бүр хүнгүй байна. Энд дандаа цаг авдаг болохоор баярласандаа шууд гүйж ороод арай гайгүй харагдсан үсчний сандал дээр суулаа. Намайг авах гээд байсан нь нүүрээрээ батгатай, үсээ гялайтал тосолсон "атаман". Сонин санагдаад, намайг авах гээд байхад нь шууд хоёр дах үсчний сандал дээр суулаа, эвгүй байсан надаа ч. Яг энэ сандал дээр ажилладаг үсчдээр үсээ тайруулдаг байлаа. Даж үсчид, нэг дэхээр бараг 2-3 жил, хоёр дах нь удаагүй нэг л тайруулсан байх. Ивээлтэй сандал гэх юмуу даа :)


За ингээд тайралт эхэллээ. Таашаал эн тэр битгий хэл бушуухан дуусгамаар санагдлаа. Тэгээд таалагдаж байна уу гэхийн. Шулуун болгохоор яаж харагдах бол гэтэл индүү авчирлаа, залгалаа, эхэллээ. Бушуухан дуусгах юмсан ... дуусгах юмсан ... утас дуугарлаа. Миний машинаараа тусална гэсэн хүн залгаж байна. Аврал. Хүнд машинаараа туслах байснаа мартсанаа хэлээд шууд гарлаа. Гарын мөнгө  төлөхдөө сэтгэл дундуур байсан. Үс ургахийм чинь дээ, ахьж энд ирэхгүй ээ.

2 comments:

Ухна унасан баатар said...

найзаа 2 санал байнаа

сээгийнийхээ кодыг авчих

бас фонтоо жоохон томсгочих

би бараг л сохор хүн л дээ

amjilt hysii

Лили said...

УУ баатраа, фонтоо томсгосон чинь заан шиг харагдаад байнаа :)