2011/10/29

When The Emperor Was Divine by Julie Otsuka

Дэлхийн хоёрдугаар дайн. Сувдан Арал руу хийсэн Японы дайралт. Тэр өдрийн орой нөхрийг нь Холбооны Мөрдөх Товчооныхон гэрийн нөмрөг, шаахайтай аваад явлаа. Гэргий Япон кимоно, цайны хэрэглэл гээд Японтой холбоотой бүхнээ урж, шатааж булж, эвдэж хаялаа. Удалгүй хүү, охин хоёрынхоо хамт Юта мужид тусгаарлах газарт хүргэгдлээ. Америкийн Япончууд. Халуун элсэн цөл, торон хашаа, буутай харуул, хуаран, банзан байшин, хурц нар, хүйтэн өвөл, адууны мах,  ... Нэгдсэн Улсын Тангаргыг уншуулан, хазгай дуудсаныхаа төлөө гэм хүлээх. Америкийн төлөө дайнд явахыг тулгах, заримыг нь Япон руу буцаах ... 3 жил 5 сар болж ... нэг юм дайн дуусч ... 


Гэртээ ирлээ. Дөлж тойрох, хараагүй царай гарган тойрох хөрш, танил, найзууд, дургүйцэл, эгдүүцлээр дүүрсэн үл таних нүд, цонх, гэр орныг нь чулуу, галаар түйвээх, эзэнгүй мэт гэрт нь орж ирэн аашлах. Сургуульд хамгийн арын эгнээнд сууж, доош харан алхах, үндэс угсааг асуусан нэгэнд Хятад гэж хариулах ... Аав гэртээ эргэж ирлээ. Охин, хүү хоёр Ааваа таньсангүй. Үс нь цайрч, нуруу нь бөгтийн, өмссөн хувцас нь томдож ... Аав нь зочны өрөөнд таазан ширтэн суух эсвэл сонин уншиж өдрийг өнгөрөөх ... Сүүлдээ унтлагын өрөөсөө гарахыг болилоо. 

Сувдан Арал руу хийсэн дайралтын улмаас Америкийн Япон иргэдийн хуаран байсан газрын талаар үзэсгэлэнд үзэж байсан, Хавайд хүндэтгэлийн цогцолборт очиж байсан. Харин энэ номноос Сувдан Арлын дайралттай холбоотой өөр нэгэн талыг харлаа. Их хүчтэй ном. 

No comments: