Өнгөрч байгаа долоо хоног: Шоргоолж, шумуул, ялаа, батгана ... бүгд л машинтай аялалд гарч. Ялангуяа, өнгөрч байгаа долоо хоногийн эхний өдрүүдэд. Баярын өдөр байсан л даа. Баярын жагсаалд явсан. Таньдаг айлын гэрээсээ гараад гол зам руу ордог гудмаар нь жагсаал явдаг юм байна. Машин гол зам руу нийлдэг хэсгээр сандал тавиад бэлдэж. Жил бүр найзууд, гэр бүлийнхэн нь эднийд цуглаж жагсаал үзээд, үдийн хоол иддэг гэнээ. Зөндөө л олон хүнтэй танилцаал, танилцуулаал байсан. Замын хөдөлгөөн арай гайгүй болоосой билээ.
Миний наадам: Англиас Тусгаар Тогтгносон энэ өдөр хотын төвд жил бүр Эрх Чөлөөний Фестиваль гээд амьд хөгжим, гар урлалын худалдаа, хоолны майхан ... гм болдог. Манай наадам шиг гэхүү дээ. Энэ жилийн бенд хуучны дуунуудыг зэрлэг авсан, Луй Армстронгоос эхлүүлээд ... хоол хийж байсан өвөө эмээ хоёр бүжиглээд :) Англиас тусгаар тогтносон өдөр гэснээс Бритиш акцент аймар хот шд энд, гахай ч байсан Бритиш акцентаар хэд гурван үг ярьчвал эд нар бүгд мэдрэлгүйгээр бишрэн шүтэгч чинь болоод хувирдаг. Наадмаа түрүүлээд тэмдэглэсэн гэхүү дээ :) Яг нутагт байгаа бүхэн наадамдаж байхад би унтах гээд, унтаад, ажилтай л байх нь дээ :(
Бүгд сайхан наадаж, блог дүүрэн бичлэгтэй, богц дүүрэн хуушуур, айрагтай буцаж ирээрэй :)
No comments:
Post a Comment