2011/10/29
КИНО: Barney's Version (2010)
Анхны гэрлэлт. Хиппи бүсгүй. Жирэмсэн. Найзуудын хамт гэрлэлтээ бүртгүүлэхээр очно. Хүүхэд төрж. Хүүхэд түүнийх биш. Найзуудын нь нэг хар залуу. Эмнэлгийн өрөөнөөс гарч, гудамд хүлээх найзууд. Хар залууг нүүрэнд нь хусаж өгөөд алхлаа. Бүсгүй амиа хорлож ...
Хоёр дах гэрлэлт. ТВ шоуд авга нь ажил олгож, нэгэн үдэшлэг дээр чинээлэг айлын охинтой танилцуулж. Тэд гэрлэнэ. Хурим. Аавтайгаа бүжиглэж, найзуудтайгаа бар хавиар тулгаж, тэмцээн сонирхох. Номин цэнхэр даашинзтай, урт улаан хүрэн үстэй бүсгүй. Нүд салгаж үл чадна. Ойртон очиж танилцана. Хуриман дээрээсээ гарч бүсгүйн галт тэргийг хөдлөхөөс өмнө очиж уулзах. Түүнээс хойш цэцэг, бэлэг илгээсээр ... Бүсгүй ажил руу нь залгаж энэ бүхнээ болихийг хүснэ. Гэрлэлтээ цуцлуулах ... бүсгүйтэй уулзана.
Гурав дах гэрлэлт. Гэр бүл. Хүүхдүүд ... аз жаргалтай. Гэрлэснээсээ хойш нэг ч өдөр холдоогүй, эхнэр нь Нью Уоркод оюутан болсон хүүтэйгээ долоо хоног байхаар явна.
Нэг өдрийн дараа, би чамгүйгээр байж чадахгүй нь ээ, одоохон, өнөөдөр гэртээ ир.
Надад ч бас амар биш байна. Гэхдээ би хүүтэйгээ байхад бас сайхан байна. Хэдхэн хоноод л очлоо.
Канадын зохиолч Mordecai Richler-н номоор бүтсэн уг кино нэр хүндтэй кино урлагийн олон шагналуудад дэвшиж, олон шагналыг нь авсан байна.
Labels:
КИНО
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment