2013/03/03
Тиймээ, Миний Дүү Сайхан Залуу
Багын анд минь, ямар гоё юм бэ? утсаа үлдээгээрэй гэж. Утсаа үлдээлээ.
- Үдээс хойшдоо би завтай болноо, залгаарай.
- Цагийн зөрүү байгаа шд, чи чөлөөтэй болохоороо залгаарай, би хүлээж байя.
Анд минь залгалаа. Чиний дуу яг хэвээрээ байна, гээд .... яриад л яриад л .... Нэлээд хэдэн жилийн өмнө дүүтэй чинь таарсан. Танай дүү ямар гоё залуу болоо вэ? өндөр, царайлаг ....
Тиймээ, миний дүү сайхан залуу. Хүмүүсийн хэлдгээр эргэж хармаар залуу. Нас биед хүрсэн Дүү чамдаа битгий тэг ингэ гэж хэлмээргүй байдаг юмаа эгч нь. Тэгээд ч миний хэлснээр болж, эгчийнхээ хэлснээр байх биш :) Тийм болоод ч тэрүү, эгчийнхээ өөдөөс үг дуугардаггүй юмаа, Миний Дүү. Биднийг харсан хүмүүс ах чинь үү? гэх нь олонтаа. Бидний нас ойрхон. Тэгээд ч тэрүү биднийг мэдэх үеийнхэн чамайг юу хийж байна? хаана байна? гээд л асууна. Зарим нэг нь гэрлэсэн үү? гэнэ :)
2013/02/19
Тантай Ярихад Таатай Байлаа
Ойрын үеийн цаг агаарын мэдээ гэвэл гэхээр юун түрүүн өөрийн бодлоо хуваалцах, ярих, бичихэд нэг л сонин санагддаг болсон :) Нэг тийм бусдад номлоод, сургаалдаад, зааварлаад байгаа юм шиг, хэхэ. Би ч хэн билээ, бусдад номлохоор. Мэдээж бодлоо хуваалцаж, илэрхийлж байгаа сэдэл нь "номлогч"-ийн байр суурь өөрөөр хэлбэл нэг өнцгөөс хандан, хар цагаанаар будсан биш юмаа уг нь. Гэтэл ерөнхийдөө "номлогч"-ийн байр суурин дээр ойлгогдох нь илүү бололтой. Энд үндэстэн хоорондын ялгаа бас байнаа. За аймаар хүндрэх шинжтэй, ялгаварлах үзэлтэн болох нь :) Тийм болохоор чимээгүйхэн л явж байх нь амар юм шиг байна эн тэр гэхгүй юу :)
2013/01/22
Санаа Алдалт ...
Ажлын өдөр дууслаа. Нартай болохоор яаралгүйхэн гарлаа. Чихэвчээ зүүж, айподынхоо жагсаалтыг гүйлгэлээ. Камертон.
Монголын тал нутаг үргэлжлээд Гунигт дуу бүү аяла хонгор минь. Ингээд Хунгийн Дуу.
Хайрлая чамайгаа хайрлая ...
Дагаж дуулахаараа үгий нь мэддэгийн :) Ингээд бичих эсвэл ганцаараа дуулахаар байхгүй.
Хүлээлт үргэлжлээд наадам болоод ч байх шиг айраг үнэртэх ч шиг. Алсын уулнаас гээд Богд уулыг минь санагдуултал ... Улаанбаатар, хорооллын дэнж, Зайсан, хотын гудамж ... нүдэнд харагдах мэт ... нулимс
Ай нутаг минь, Улаанбаатар минь санаж л явдаг шүү Таныгаа охин чинь.
2013/01/17
Movies
Movies are on of my subjects I like to keep posting. Lately, I have not posted any on movies. Here I am going to add several posts on movies grouping and summarizing. You may like them or find some you would like to watch.
Rudy (1993)
He was from a small town. Pretty much every one in town works at a stell mill and boys go after footsteps of their dad. But Rudy is different. He wants to play college football for the University of Notre Dame. In order to be in the Notre Dame team he has to be a student there. However, his grades were lower to acheive a primary mission to play college football. In addition, he was small almost twice than guys do play football. People including his dad tease him because of these odds.
However, he overcame all these odds and fulfilled his dream. And he was the first the Notre Dame who was carried off the field by his teammates following the game.
The World's Fastest Indian (2005)
It talks about an old guy who is from New Zealand. His age and being financially less priviledged do not restrict him to fulfill his childhood dream. He is also very likeable and loveable. And one kind of personality.
Rudy (1993)
He was from a small town. Pretty much every one in town works at a stell mill and boys go after footsteps of their dad. But Rudy is different. He wants to play college football for the University of Notre Dame. In order to be in the Notre Dame team he has to be a student there. However, his grades were lower to acheive a primary mission to play college football. In addition, he was small almost twice than guys do play football. People including his dad tease him because of these odds.
However, he overcame all these odds and fulfilled his dream. And he was the first the Notre Dame who was carried off the field by his teammates following the game.
The World's Fastest Indian (2005)
It talks about an old guy who is from New Zealand. His age and being financially less priviledged do not restrict him to fulfill his childhood dream. He is also very likeable and loveable. And one kind of personality.
2013/01/14
Next Thought
Let me share with you one of my recent thoughts. It impressed me and kept coming back in my mind. One certain species of bats is in danger of perishing. It is caused by the spread of a fungal growth among hibernating bats. Currently, effective treatment and transmission routes are not well known and a death rate is a high, up to 95%.
2013/01/08
Бас Нэгэн Бодол
Тэр шинээр нээгдсэн, 2012 оны ололт амжилт болсон эмийн жагсаалтанд орсон эм нь хөршид минь тус болоосой гэж бодохын. Миний хөрш залуухан гэр бүл байдаг. Намайг нүүж ирсэн жилийн намар нүүж ирж байлаа. Өвөл эхэлж, хааяа нэг ханиах нь сонсогдох. Зул сар, шинэ жилийн ханиах ихсэж, бүр сэрлээ унтаж болдоггүй ээ. Яваандаа ханиах нь гайгүй боллоо. Өнгөрдөг зун ханиаж эхэллээ. Унтаж чаддаггүй ээ, үүдний өрөөндөө очиж хэвтлээ. Хэд хоногийн дараа үүрээр ханиаж эхэллээ. Ханаа тогшлоо. Хаалган дээр очлоо, тэссэнгүй ээ. Хаалгаа тайлахад нь унтаж чадахгүй байгаагаа хэллээ.
- Сэрүүхэн байна, орохгүй юу гэж тайван хэллээ. Орлоо.
- Би ...тэй юмаа. Тэгээд эмчилгээгээ эхлэхээр ханиалга бүр ихэсдэг .... гээд бид өнгөрсөн өвлийн ханиалга, миний үүдний өрөөнд орж унтсан, тэр хэрэв өөр өрөөндөө байвал би шөнөдөө орондоо унтаж болох ... гээд л ярилаа.
Тэр удамшлын эмгэгтэй юм байж. 2012 оны ололт гээд байгаа энэ эм нь цөөн тооны ийм эмгэгтэй хүмүүст л туслах аж, жилийн өртөг нь $294000. Хөрш минь цөөнхийн нэг байгаасай билээ.
Цуглуулсан Бодлууд
Радио мэдээ. Мэйн ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрлээ. Хууль хүчин төгөлдөр болсон эхний өдөр, шөнө дунд анхны хос гэрлэлтээ батлууллаа .... гэрлэх ёслол ... нарыг ... гэнгүүт эхнэр нөхөр гэж хэлэх байх даа гээл гялс бодоод, бодолдоо инээх шахаад .... та бүхний гэр бүлийн харилцааг Мэйн мужийн хуулиар батлан зарлалаа. гэдэг байна шд, хэхэ.
Subscribe to:
Posts (Atom)