2013/01/08

Цуглуулсан Бодлууд

Радио мэдээ. Мэйн ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрлээ. Хууль хүчин төгөлдөр болсон эхний өдөр, шөнө дунд анхны хос гэрлэлтээ батлууллаа .... гэрлэх ёслол ... нарыг ... гэнгүүт эхнэр нөхөр гэж хэлэх байх даа гээл гялс бодоод, бодолдоо инээх шахаад ....  та бүхний гэр бүлийн харилцааг Мэйн мужийн хуулиар батлан зарлалаа. гэдэг байна шд, хэхэ.


Өнгөрдаг Баасан гариг. Өвлийн жиxүүдэс хүргэсэн өдөр. Гэхдээ нартай. Хойд зүгээс урагш хурдны замаар явж байлаа. Тэнгэрт шувуудын цуваа. Шувуудын цуваа таарах бүр хараад л баймаар байдаг. Намайг аваад явач гээд далламаар ч юм шиг. Дулаан орныг зорьсон шувуудын цуваанд дайгдан ниссэн хүү ч билүү мэлхий ч билүү үлгэрийг бүдэг бадаг санагдуулна. Сүрэглэн нисэж яваа шувууд заримдаа олуулаа байх зарим нь тоолмоор цөөхөн. Гэхдээ тоолж байсангүй ээ. Тэргүүнд нисэх нэгнээ хоёр жигүүр болон дагах тэдний зарим нь цэргийн жагсаал мэтэмx цэгцтэй сүрэглэн нисэх байхад зарим цуваанаас цөөнх эгнээнээс гаран орон нисэх. Хавар болох холоо байхад хойд зүгт нисэх, надтай таарсан сүрэг холын аяных байсан эсэхийг мэдэхгүй ээ. Хараад өнгөрсөн машинтай явсан болохоор. Эсвэл ойролцоох тойром цөөрмийн өнжүүлүүд ч байх магад ....

*********************************************************************************

Нэг урт хүрэм хараадаа. 2-3 хоногийн өмнө байхаа. Нүдэнд харагдаж, сэтгэлд бодогдоод, хэцөө байнаа, хаха. Машинтай явдаг болохоор хэрэггүй ч юм шиг. Нүд сэтгэлээ бодохоор авмаар ч юм шиг ... энэ олон бодлыг яах вэ?


2 comments:

Эртний анд. said...

za nuhur chiher sain uu

Лили said...

haha, darga boloh hunii yaria uur yumaa, sain sain