2013/03/03
Тиймээ, Миний Дүү Сайхан Залуу
Багын анд минь, ямар гоё юм бэ? утсаа үлдээгээрэй гэж. Утсаа үлдээлээ.
- Үдээс хойшдоо би завтай болноо, залгаарай.
- Цагийн зөрүү байгаа шд, чи чөлөөтэй болохоороо залгаарай, би хүлээж байя.
Анд минь залгалаа. Чиний дуу яг хэвээрээ байна, гээд .... яриад л яриад л .... Нэлээд хэдэн жилийн өмнө дүүтэй чинь таарсан. Танай дүү ямар гоё залуу болоо вэ? өндөр, царайлаг ....
Тиймээ, миний дүү сайхан залуу. Хүмүүсийн хэлдгээр эргэж хармаар залуу. Нас биед хүрсэн Дүү чамдаа битгий тэг ингэ гэж хэлмээргүй байдаг юмаа эгч нь. Тэгээд ч миний хэлснээр болж, эгчийнхээ хэлснээр байх биш :) Тийм болоод ч тэрүү, эгчийнхээ өөдөөс үг дуугардаггүй юмаа, Миний Дүү. Биднийг харсан хүмүүс ах чинь үү? гэх нь олонтаа. Бидний нас ойрхон. Тэгээд ч тэрүү биднийг мэдэх үеийнхэн чамайг юу хийж байна? хаана байна? гээд л асууна. Зарим нэг нь гэрлэсэн үү? гэнэ :)
Дүү минь чи дураараа, эрхийн тэнэг, шантрамхай бас алдаж онож л явна. Чамайг гэж яваа тэр бүсгүйг чи хайрладаг биз дээ. Асуудал гарах л байх, хоёр хүн юм болохоор. Ухаалаг л байгаарай. Чамайг гэх хүн дэргэд чинь байна гэдэг их азтай хэрэгээ. Эгч нь тэгж бодож байна. Сүүлийн үед ганц бие амьдралаа мэдрээд байгаа. Гэхдээ яг хүнтэй амьдарна гэхээр аймаар ч юм шиг. Ганц биеийн бүгдийг өөрийнхөөрөө хийдэг тохиргоогоо алдана гэхээр санаанд одоогоор буухгүй байна :) Миний Дүү, чангахан байгаарай. Найдаж байгаа шүү. Дүүдээ хайртай, сайныг хүсэж, бодож явдаг шүү Эгч нь.
Labels:
365
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
хэдэн дүүтэйен Лили
сайнуу, нэг дүүтэй :) олон дүүтэй байсан бол гоё уг нь
Post a Comment