Ойрын үеийн цаг агаарын мэдээ гэвэл гэхээр юун түрүүн өөрийн бодлоо хуваалцах, ярих, бичихэд нэг л сонин санагддаг болсон :) Нэг тийм бусдад номлоод, сургаалдаад, зааварлаад байгаа юм шиг, хэхэ. Би ч хэн билээ, бусдад номлохоор. Мэдээж бодлоо хуваалцаж, илэрхийлж байгаа сэдэл нь "номлогч"-ийн байр суурь өөрөөр хэлбэл нэг өнцгөөс хандан, хар цагаанаар будсан биш юмаа уг нь. Гэтэл ерөнхийдөө "номлогч"-ийн байр суурин дээр ойлгогдох нь илүү бололтой. Энд үндэстэн хоорондын ялгаа бас байнаа. За аймаар хүндрэх шинжтэй, ялгаварлах үзэлтэн болох нь :) Тийм болохоор чимээгүйхэн л явж байх нь амар юм шиг байна эн тэр гэхгүй юу :)
Гэхдээ ийм байнаа, бусдын санаа бодлыг сонсох аймаар дуртай шд. Жишээ нь блог бичлэг унших, миний бичлэгт үлдээсэн сэтгэгдлийг унших/хариулах гм. Өдөр тутам гэр ахуй, найзуудын харилцааны дийлэнх нь санал бодлоо солилцоход голлодог байхаа, манай ангийн тэр тэгээд гээд түүх явж өгнө шд ... гм. Жинхэнэ олон үзэл бодлын талбар эн тэр гэхгүй юу. Гэнэт энд ч гэсэн ингэж бодлоо бичиж байгаа нь дэмий санагдаад эхэллээ .... :) бичлэг дуусаа ....
No comments:
Post a Comment