2013/01/08
Бас Нэгэн Бодол
Тэр шинээр нээгдсэн, 2012 оны ололт амжилт болсон эмийн жагсаалтанд орсон эм нь хөршид минь тус болоосой гэж бодохын. Миний хөрш залуухан гэр бүл байдаг. Намайг нүүж ирсэн жилийн намар нүүж ирж байлаа. Өвөл эхэлж, хааяа нэг ханиах нь сонсогдох. Зул сар, шинэ жилийн ханиах ихсэж, бүр сэрлээ унтаж болдоггүй ээ. Яваандаа ханиах нь гайгүй боллоо. Өнгөрдөг зун ханиаж эхэллээ. Унтаж чаддаггүй ээ, үүдний өрөөндөө очиж хэвтлээ. Хэд хоногийн дараа үүрээр ханиаж эхэллээ. Ханаа тогшлоо. Хаалган дээр очлоо, тэссэнгүй ээ. Хаалгаа тайлахад нь унтаж чадахгүй байгаагаа хэллээ.
- Сэрүүхэн байна, орохгүй юу гэж тайван хэллээ. Орлоо.
- Би ...тэй юмаа. Тэгээд эмчилгээгээ эхлэхээр ханиалга бүр ихэсдэг .... гээд бид өнгөрсөн өвлийн ханиалга, миний үүдний өрөөнд орж унтсан, тэр хэрэв өөр өрөөндөө байвал би шөнөдөө орондоо унтаж болох ... гээд л ярилаа.
Тэр удамшлын эмгэгтэй юм байж. 2012 оны ололт гээд байгаа энэ эм нь цөөн тооны ийм эмгэгтэй хүмүүст л туслах аж, жилийн өртөг нь $294000. Хөрш минь цөөнхийн нэг байгаасай билээ.
Labels:
365
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment