2011/10/29

Удаах Бодол & Barney's Version


Урьдах бичлэгт байгаа кинон дээр Барнигийн хуримлаж байхдаа дурлаж, би урьд нь хэзээ ч ингэж сэтгэл автаж байсангүй гэж дуу алдуулсан Мириам нь анхны гэрлэсэн бүсгүй, Кларатай гадаад байдлаараа адил: урт улаан үс, өндөр нуруу, турьхан бие.

Клара хиппи маягаар хувцасладаг, тамхи татдаг, уудаг. Барни түүний найзуудтай нийлээд уух. Барнитай гэрлэлтээ бүртгүүлэхээр ирэхдээ жирэмсэн. Хүүхдээ төрөх хүртэл Барнигаас олсон гэж бодож. Гэтэл Барнигийн найз хар залуугийнх байж. Клара зурдаг: эвэртэй Барнигийн цээжинд нүцгэн бүсгүй, тойроод эрчүүд, бүгд нүцгэн. Клара нэг бус удаа амиа хорлох оролдлого хийж байж. Эцэг эхээ та нар миний төрсөн эцэг эх биш гэх юунаас болсон бүү мэд.


Мириам урт улаан үс, турьхан биетэй, өндөр ... яг Клара шиг. Тэр радиод нэвтрүүлэгчээр ажилладаг. Барни хуримаасаа гаран галт тэргэнд гүйцэж ирэхэд ч Мириам галт тэрэг хөлдөх гэж байгааг сануулан Барни галт тэрэгнээс бууна. Барни Мириамын хаягийг зочдын урилгаас олж. Түүнээс хойш Барни цэцэг, бэлэг сэлт долоо хоног бүр илгээсээр. Мириам нэг удаа утасдаж гэр бүлтэй хүний хувьд энэ бүхнээ зогсоохыг хүснэ. Барни эхнэрээсээ салахыг хүснэ, гэрлэлтээ цуцлуулна. Мириамд энэ бүхнээ хэлж уулзахаар болно. Хурим, эхнэр нөхөр, хүүхэд, аз жаргалтай гэр бүл ...


Мириам, Клара хоёр ...

1 comment:

Ухна унасан баатар said...

Юун кино мино вэ?
Чамаар юу байна?