2011/10/29

Удаах Бодол & Barney's Version


Урьдах бичлэгт байгаа кинон дээр Барнигийн хуримлаж байхдаа дурлаж, би урьд нь хэзээ ч ингэж сэтгэл автаж байсангүй гэж дуу алдуулсан Мириам нь анхны гэрлэсэн бүсгүй, Кларатай гадаад байдлаараа адил: урт улаан үс, өндөр нуруу, турьхан бие.

КИНО: Barney's Version (2010)





Анхны гэрлэлт. Хиппи бүсгүй. Жирэмсэн. Найзуудын хамт гэрлэлтээ бүртгүүлэхээр очно. Хүүхэд төрж. Хүүхэд түүнийх биш. Найзуудын нь нэг хар залуу. Эмнэлгийн өрөөнөөс гарч, гудамд хүлээх найзууд. Хар залууг нүүрэнд нь хусаж өгөөд алхлаа. Бүсгүй амиа хорлож ...

When The Emperor Was Divine by Julie Otsuka

Дэлхийн хоёрдугаар дайн. Сувдан Арал руу хийсэн Японы дайралт. Тэр өдрийн орой нөхрийг нь Холбооны Мөрдөх Товчооныхон гэрийн нөмрөг, шаахайтай аваад явлаа. Гэргий Япон кимоно, цайны хэрэглэл гээд Японтой холбоотой бүхнээ урж, шатааж булж, эвдэж хаялаа. Удалгүй хүү, охин хоёрынхоо хамт Юта мужид тусгаарлах газарт хүргэгдлээ. Америкийн Япончууд. Халуун элсэн цөл, торон хашаа, буутай харуул, хуаран, банзан байшин, хурц нар, хүйтэн өвөл, адууны мах,  ... Нэгдсэн Улсын Тангаргыг уншуулан, хазгай дуудсаныхаа төлөө гэм хүлээх. Америкийн төлөө дайнд явахыг тулгах, заримыг нь Япон руу буцаах ... 3 жил 5 сар болж ... нэг юм дайн дуусч ... 

2011/09/16

Чамайг Саналаа, Ахиад

Олон жилийн дараа. Чамтай санамсаргүй тааралдсан. Сайнуу, гар барин үнссэн. Дотно, дулаан мэнд. Чи яг хэвээрээ. Нэг ангид байсан тэр хүү. Хоёр жил өнгөрч. Урт ч юм хэрнээ өчигдөрхөн таарсан мэт санагдах.

2011/09/09

Deborah Rodriguez: A Cup of Friendship

Бүхэлдээ олон янзын үерхэл нөхөрлөл гардаг, энэ номд. Олон орны, олон гарал угсаа, гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд, гэр бүлийг тойрсон үерхэл нөхөрлөл. Харин тэдний үерхэл нөхөрлөлийн орчин-дэлбэрэлт, бөмбөгдөлт, хар тамхины тариалангаар амьдралаа залгуулах тариаланчид, хар тамхинд автагсад, өлөн зэлмүүн амьдралаар нь барьцаалсан хар тамхины наймаачид, гадныхны оролцооноос эзэнгүйдсэн улс орон, үймээн самуунаас ашиг хайсан харийнхан, лалын шашны дэг жаяг, гадныхан-сурвалжлагч, энхийг сахиулагчид, нууц даалгавар биелүүлэгч цэргийнхэн. Кабул дах үймээн, өдөр бүр хэнд нь ч тохиож болох аюул заналын дунд байгаа эдгээр хүмүүсийн хооронд  санаа тавьсан, сэтгэлээрээ найзалсан, нэгэндээ сайныг хийхэд хамтарсан, бие биенээ ойлгон хүндэлсэн тийм л нэгэн гоё үерхэл нөхөрлөл. Амьдралын ийм мөчид л хүмүүс ингэж сайхнаараа нөхөрлөдөг юм болов уу ...

2011/08/23

Хэлний Халдлагад Өртсөн

Өнгөрсөн долоо хоногт болсон явдал. Ажлынхан нэг уулзалтад явлаа. Хоёр машин явах болж. Нэг өрөөний Энэтхэг, Америк хоёртой явахаар болтол Франц нь лабдаа зарим нэг ажил гараад, арай хожуу гарахаар боллоо.   Өрөөний хинду дуудтал би 3 хиндутай нэг машинд сууваа. Хүн найрсаг зан гаргаж байхад, Бенуа, Дэррел хоёртой явна гэлтэй нь биш дээ. Суунгуут Болливуд. Нөгөө 3 хинду чинь хиндугаараа яриад, дээрээс Болливуд хөгжим. Машины систем нь ч эвгүй ен. Ингээд хэлний террористуудын халдлагад өртөөд ... замд гараад 5 мин хэртэй яваад тас ... хүрэх газраа очоод сэрсэн. Эргэж ирэхдээ бас сэрээл унтаал сэрээл ...

Өрөөний хинду, уучлаарай, "хэлний террор" хийсэнд гэж байна лээ :) Овоо шд :) тиймүү.

2011/08/13

Ойрын Өдрүүд

Зүүн эрэг яваад ирлээ. Цонхон талын суудал авах гээд чадаагүй, тиймэрхүү санагдаал онгоцонд суулаа. Миний суудал нэлээд арагш, дунд талын суудал байлаа. Ороод сууж байтал орчмынхон  ирээд суудлаа эзэлж эхэллээ. Урт буржгар, богинохон буржгар, эсвэл аймаар секси жижиг үс, хууз сахалтай залуус ... зарим нь португалиар хоорондоо яриал, бүгд Адидас ... NEW YORK- н Red Bulls-ийнхан. Миний хоёр талд,  урд ард суудлынхан бүгд  Red Bulls :) Бүгд Apple, бүгд царайлаг and sexy :))

Олон технологи авч явах тээртэй санагддаг байхгүй юу. iPad сэтгэл татаад сүүлийн үед. Гэтэл цүнхэнд бас нэг технологи нэмэгдэх гээд, яадгийн билээ. Хурд өндөр, дэлгэц арай том айподоос, бодноо гэхгүй юу :)