2013/04/15

Агсам Тавимаар ....

Агсам тавимаар байна....Монголын ерөнхийлөгч, ернхий сайд, их хурлын дарга (зориуд жижиг үсгээр бичлээ) өөр их хурлын гишүүд саарал ордонд суудал ширээтэй та бүхэнд. Болдогсон бол бүгдийг тань суулгаж байгаад хуурай агсам тавимаар байна....


Тэр эмэгтэй бодогдож сэтгэл үймэрсээр .... Урьдах гэр бүлийнх нь хоёр хүү, бие муу Ээжээ үлдээгээд, манай нутагт очоод бизнесс хийнэ гэсэн нэгнийг дагаад ирж. Нигертээ ирээд залуугийн зан хувирч--зодох, харанхуй өрөөнд түгжих, хоол ундаар сойх. Байдал 5-6 жил үргэлжлэх хооронд хоёр охинтой болж. Том нь 5 настай гэнэ билээ. Хөрштэйгээ ярилцсанаар 5-6 ам бүл нийлж, өөр муж дах гачигдал зовлонтой нэгэнд тусладаг сүмд очих замын зардал гаргаж өгч. Явсаар сүмд оройтож ирсэн болохоор хамгаалахын нь хүлээж авахгүй гэх юмаа. Эмэгтэй уйлаад л ... миний амьдрал аюул заналд байна, та бүхнээс өөр туслах газар байхгүй (Монгол улсын иргэн хүн шүү дээ.) ... эндээс явахгүй ... уйлаад л ... Амьдралаа авч явах гээд өөр газар оронд танилцсан нэгний ярианд итгэн дагаад ирж. Ирээд хүчирхийлэлд өртөж, албан ёсоор гэр бүл болоогүй нэгнээс хоёр  хүүхэдтэй болж. Саяхан бас нэг бүсгүй хүүхдээ алдсан хэрнээ Интерполийн гэмт хэрэгтний бүртгэлд орлоо гээд гарсан. Монгол хүнийг ингэж амьдрахад саарал ордонд байгаа та бүхэн ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэж би хувьдаа боддгоо. Бодол тогтохгүй, хоолой зангирах ....


Тэр эмэгтэйн ярих бүртээ Би Монголоос ирсэн гэж байна билээ: сүмд ирэхэд хийсэн сурвалжлага, сүмийн 2-3 удаагийн цуглаан, нутаг явахын өмнөх бичлэг бүрт Би Монголоос ирсэн гээд танилцуулах. Бид бүгдийн олонтаа хэрэглэдэг тодотгол, Би Монгол/Би Монголоос ирсэн, тиймүү. Хүчирхийлэл хорионд байхдаа цагдаад хандаж. "Нөхөртэйгээ эвлэр" гээд буцааж. Нигерт Монголын элчин гэдэг нь байдаггүй юм байна. Хамгийн ойроор нь Египет дэх элчинд хандаад амжсан байгаа юм. Гэтэл "БИДЭНД ФУНД БАЙХГҮЙ" гэж х..сан байгаа юм. Улс шүү дээ, тиймээ. Би Монгол гэдэг тодотголыг тээж явах хэрэгтэй юмуу. Анх удаа ингэж санагдлаа надад. Улаанбаатарын гудамжны амьдрал, хөдөөний боргил зочид буудал гм нутгийн эрээн бараан олон амьдралыг өгүүлэх мэдээ, нэвтрүүлэг; үзсэн харсан туулсан нэгэнтэй яриж суухдаа ч Би Монгол л гэдэг. "Чингис хааны удам" гээд далдайгаад ч байдаггүй. Хаа нэгтээ Монголын Элчингийнхэн ийм байдалтай байдаг, хэл ус, мэргэжлийн харьцаа, ажлын гүйцэтгэл дорой. Монголын элчингийнхэнд Монгол хүн хамаагүй юм байж, сая саяар шагнахад мөнгө байдаг л юм билээ. Тэр эмэгтэй ч бас Монгол хүн....


Монгол улсын иргэнд сүм элчин лүү ярьж, гадаад үнэмлэх авч өгч. Сүмийн орогнолд 3-4 долоо хоног байжээ дээ. Монгол Улсын харъяат шүү дээ. Сүм онгоцны тийзийг авч өгч, амьдралаа шинээр эхлэхэд нь $3000 өгч байна билээ. Сүмийнх л байх хар залуу ачааг нь ачиж өгөөд, машинд суулган онгоцны буудал руу авч явна билээ. Монгол хүн л бол Олимпийн аварга байна уу орон гэргүй нэгэн байна уу бүгд л  Монголын Төрөөр хамгаалуулах эрхтэй байхаа. Монголын элчин гээд далдагнаж харагдахгүй л байна билээ тэнд. Элдэв тэмдэг, жаазтай бичиг цаас гардуулаад явахаараа мөнгөтэй, зардал гараад байдаг л юм билээ. Монголын элчингийнхэн гээд үнэ төлбөргүй яваад байдаггүй лавтай. Монгол улс $4000 төлж дийлэхгүй гэжүү, тусгаар тогтносон улс орон биз дээ.


Онлайн дээрээс ганцаараа суугаад үзэж суухдаа ичлээ, уймарлаа, олон л юм бодогдлоо. Ардчиллыг засаг биш ард иргэд л тогтоодог юм гэнэ билээ дээ.

Үеэл маань үг зөрж үзээгүй шахам төрсөн ахдаа галзуу агсам тавиад хоёр өрөө байр авсан нь санагдлаа.


2 comments:

Ahaitan said...

Харин хоолой зангираад бсаан. Ямарч юманд наана цаана гэж бдаг тэр эмэгтэйд ч буруу бна. Гэхдээ ингээд хэцуу уед нь тусламж узуулчих торгуй юм даа. 8 сартай хуухэдтэй эмэгтэй яалаа гэтэл алтанхуягыг яалаа. Жирийн бидний амь амьдрал бол юу ч биш.

Лили said...

Буруутгах хүмүүсийн талд ормооргүй байнаа, би. Зөндөө байгаа.