2013/04/08

Амьдралын Ийм Нэгэн Хэв Маяг

Сүүлийн үед хэдэн ном уншиж байнаа. Номд гарах ахуй, соёл, нийгэмшил, хүмүүсийн харилцааны нийтлэг зураглал:

Архийг найзуудаараа, эхнэр нөхрөөрөө эсвэл ганцаараа уух юмаа. Уламжлалт баяртаа залуу хос хүүгээ дагуулан очих. Хүү эн тэрүүгээр тоглосоор... нэг хартал аав нь ширээн доогуур унаад өгч, архины үнэр ханхийж, ухаанаа алдаж. Хэсэг зуурын дараа ахин хартал ээж аавыг нь тэврэн хэвтэх аж. Өөр бас нэгэн залуу хүүгийн гэр бүлд баяр болох. Хамаатан садан, ойр найз нөхөд цуглаж. Дуу чангарсаар, үүний хамт шалаар архи, пивоны хоосон сав энд тэнд .... Хоёр авгын ээлжит нударган зодоон гэрт эхлэх, хоёуланг хаалгаар түлхэн гаргах. Шатаар уруудсан тэд гадаа харин ч нэг навс үзэх юмаа, хүчээ бартал .... гэрт уулт үргэлжилсээр ... энд тэнд уусандаа цохиулан унасаар .... Уусаар унатлаа уух.

Ажилгүйгээр амьдраад байх юмаа. Аав ээжтэйгээ амьдраад л байх. Насанд хүрсэн  эн тэр бол хамаагүй. Аав ээжтэйгээ амьдраад байх. Ажиллахгүй, ажил хайхгүй, ажил байлаа ч хэсэгтээ хийгээд л орхино. Цалингаа хүлээж ядах. Цалин авахаараа пивоны мухлагт очдог болохоор. Цалингаа л авсан бол мухлагийн гадна хүлээгээд л хүлээгээд л .... Түүнийг ойр хавийнхан нь  "пивоны мухлаг онгойхыг насан туршдаа хүлээж байнаа." Гэрийн гадаа, гудам эсвэл цуглаж сууж болох хаа л байна бүлэглээд ууж, элдвийг ярин цагийг өнгөрөөх. Эсвэл зам даган явган гараад өгнө. Замд тааралдсан машин авбал дайгдана. Хэсүүчлээд л .... ажлын цаг эн тэр байхгүй болохоор юунд ч санаа зовох билээ.

Өөрсдөөс нь өөрөөр амьдрах болсон нэгнээ гадуурхан ялгах юмаа. Амьдралын ийм нэгэн хэв маягаа зарим нь орхиж. Өөр газар нүүн суурьшиж, ажил сургуулийн мөр хөөх. Зарим нэг нь нүүж суурьшсан газрын уугуултай гэрлэх. Харин эднээс нийтлэг хэв маягаараа амьдрагсад нь цэрвэн тусгаарлах--эдэнтэй гэрлэхгүй байх, өвөг дээдсээ гомдоосон үйл хийгсэд, мууг дуудагсад гм элдвээр нэрлэн дуудах. Үүндээ ёс заншлаа түрээ барих нь олонтаа; муу сүнсийг дуудагсад гм. Уг гарал нэгтнээсээ тусгаарлагдсан эд нөгөө талаас нутагшиж байгаа хүн амдаа хүлээн зөвшөөрөгдөх явцыг туулах. Зарим нэг нь хувь хүний чанараа гээж, хувь хүнийхээ харъяаллыг алдах.... Зарим нэг нь буцаад ирэх ч тэд аль хэдийн харь хүн болж, уугуулдаа.

1 comment:

Piglet said...

Буурай орны нийгмийн нийтлэг дүр төрх байх даа. Санаа алдав...