2013/04/14

КИНО


Кино бүртээ тэмдэглэл хийдэг байлаа, нэг хэсэг. Блогоо устгуулснаас хойш больсон гэхүү дээ. Бичлэгүүдээ хадгалж байгаагүй надад оногдох хувь гэж байгаа л байх. Гэхдээ олон хүний блог бичлэгийг ор үндэсгүй алга болгох "том зүрхтэн" байнаа гэдэгт би илүү итгээгүй юмаа үнэндээ.

Энэхүү оршилыг орхиод дараах 3 киноны тэмдэглэлийг орууллаа. Уг нь үзээд зөндөө удаж .... Блогтоо оруулна гэж бодоод бас л нэлээд хугацаа өнгөрч .... Удаж дээ, эргээд санаанд орлоо, блогтоо оруулахгүй бол болохгүй юм шиг байнаа :)



The Red Shoes (1948)


Андерсений үлгэрт үндэслэсэн гэх кинонд авъяаслаг залуу, балетийн бүжигчин бүсгүй хайртай залуу, балетийн хооронд сонголт хийх байдалд хүрнэ.

Их хуучны кино болохоор элдэв янзын эффектгүй. Сонгодог урлагийг тэр тусмаа балетийн тухай өгүүлэхэд элдэв эффект хэрэггүй биз дээ. Хуучны кинонууд зүгээр санагдаад байдаг, элдэв эффектгүйгээс гадна жүжигчид нь хэвийн :) 

Center Stage (2000)

Бүжгийн өөр сургуулиудад хичээллэж байгаа өсвөр насныхан Нью Уорк дах Америкийн Балетийн Академийн сургалтанд сонгогдоно. Бүгд өөрийн сул болоод давуу талтай. Сургалтын хугацаанд саад бэрхшээлтэй өөр өөрсдийнхөөрөө "барилдаж, байлдах".... 


Mao's Last Dancer (2009)


Бээжингээс алс зайдуу тосгоны хүү балетаар сургахаар шалгарагсдын дотор багтаж, Бээжинд ирнэ. Улмаар Теxасд соёлын харилцааны оюутан солилцооны шугамаар ирээд Америк бүсгүйд дурлан; үнэхээр дурласан ч юмуу бүү мэд, түүнээс хойш нэг бус бүсгүйд дурлана билээ үлдэнэ. Ингээд нэр хүндтэй театрын гоцлол бүжигчин болох. Харин ард үлдсэн гэр бүлийнхэнд нь капиталист оронд үлдсэн түүнээс болж, элдэв хавчлага ирэх юмаа. 

Бодит хүний амьдрал. Сонин үзэхэд. Үүнтэй холбоотой Хятадад бага насны хүүхдийг сургахын үнэн дэмждэггүй ээ, дэмий .... 

1 comment:

ЗОРИГТ8 said...

ингээл сайхан сайхан бичдэгсэн