2011/07/25

Амралтын Өдөр & Unfortunate News

Бямба гариг: Amy Whinehouse нас барж. 27настай, Лондоны уугуул, урлагийн сургууль дүүргэсэн түүнийг сонсох дуртай. Тэр Бурханаас заяасан авъяастай дуучин, хөгжимчин санагддаг надад. Тиймээс түүний дуу, хоолой байгалиасаа. Хүмүүст сонсгох гэж тэр дуулдаггүй, дуу хийдэггүй. Уран бүтээл түүний мэдрэмж, чадвараас нь бий болохдоо зүдэргээгүй бас бусдад таалагдах, татах буюу мөнгө үйлдвэрлэхээр хийгдээгүй шиг. Тэгээд ч тэр нэгэн ярилцлагадаа "би жирийн л нэг хөгжимчин" гэсэн байж билээ. Шуугиан, онхол донхолтой түүний амьдрал ... харамсал төрүүлнэ. Ховорхон авъяаслаг бүхэн тэнгэр лүү яаран дэндүү эрт яаран яваад өгөх юм ... Dear, you are in our hearts and rest in peace ...



2011/07/22

Үсчин

Үсчинд хааяа ордог.Үс угаалт, зэрлэг багаж, зэрлэг про ажиллах гар ... надад таашаал өгдөг. Тайралт галзуу хийвэл тэгээд жинхэнэ нар цацруулан инээгээд гардаг. Яахав галзуу угаагаад, зэрлэг багажаар, зэрлэг ажиллах үсчинг харахад урамтай байхад тайралт чепуха. Үс ургадаг эд шд.

2011/07/18

Харшил харшил ... бөөн харшил

Харшил харшил ... бөөн харшил. Шумуул гараад. Хазсан бүр нь толбо, сорви болдог болохоор  үргээгч цацаад, чаддагийн бол одоо хаз хаха гэтэл үргээгчдээ харшилтай. Нэгэн харшил. Хорвоо дэлхий, дэлхий дээрх сонголт уужим болохоор байгалийн үргээгч олсон. Зэрлэг жүрж, Cymbopogan winterianus -ын тосноос ижил хэмжээтэй холиод тавихад шумуул үргээ. Тос л ууршаад дуусахгүй бол санаа зоволтгүй. Тус бүрээс арван дуслыг нийлүүлээд, орныхоо толгойн хэсгийн доор тавьсан. Харшил #1 баяртай :)

2011/07/10

Сайхан Наадаарай

Өнгөрч байгаа долоо хоног: Шоргоолж, шумуул, ялаа, батгана ... бүгд л машинтай аялалд гарч. Ялангуяа, өнгөрч байгаа долоо хоногийн эхний өдрүүдэд. Баярын өдөр байсан л даа. Баярын жагсаалд явсан. Таньдаг айлын гэрээсээ гараад гол зам руу ордог гудмаар нь жагсаал явдаг юм байна. Машин гол зам руу нийлдэг хэсгээр сандал тавиад бэлдэж. Жил бүр найзууд, гэр бүлийнхэн нь эднийд цуглаж жагсаал үзээд, үдийн хоол иддэг гэнээ. Зөндөө л олон хүнтэй танилцаал, танилцуулаал байсан. Замын хөдөлгөөн арай гайгүй болоосой билээ.