"Хайрын 40 дүрэм" гэж орчууллаа. Сар гарангийн өмнө уншиж дуусгажээ. Яг хоёр ном уншиж байгаа мэт. 12 зууны үеийн Багдад: номын мөр хөөгч, нэг л өдөр цэнгээний газраа орхих янхан, гэгээрэгч ... дайлаар ирэх Монголчууд ... ихээ харгисаар дурдагдаж байна билээ хэдэнтээ. Энэ үед миний өвөг дээдэс хаахна явсан бол. Дайлаар мордон түйвээж явсан боловуу, номын ширээ сахин, мэргэдийн өвийг бүтээлцэж байвуу, эсвэл ... Удмаа судалмаар санагдаад байгаа. Би гэхэд өөрөөс дээш 4 үеэс цааш мэдэхгүй байгаа. Нагац ургийн бичиг хөтөлдөг сурагтай, очихдоо уулзнаа.
2011/06/29
2011/06/25
Амралтын Өдрүүд
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуны идшээ бэлдсэн, хаха. Гурил зуураад, илдээд, тослоод, жигнээд, хэрчээд ... 4 том гурил шүү дээ, уутлаад хөлдөөгчдөө хийсэн. Гоймон, шпагетти утгагүй санагддаад байдаг болсон, зарим үед ходоод уурлах гээд ... Тэгээд ч элдэв юм нэмсэн, амтжуулсан элдэв хиймэл хүнс хоол онцгүй.
2011/06/19
Захиалгат Бүсгүй ба Гэрлэлт
Хамт ажилладаг хосууд. Нөхөр нь цайг нь бариад л ороод ирдгийн. Эхнэртэй нь ярилцах зуур, тэрээр Пакистанаас ирсэн гэдгээ хэллээ. Нөхрийг нь Чикагогийн уугуул Энэтхэг гэдгийг мэдэх юм. Мэдээж, ярилцах зуур тэр хоёрын танилцсан талаар яриа болоод.
Х ...н эгч нь Миннесотад С...н эгчтэй хөршүүд гэнэ. С гэрлэхээр боловсролтой буюу профессионал бүсгүй хайж байж. Х Пакистанд эм зүйн чиглэлээр сургууль төгссөн зэрэг нь таалагдаж, Америкд эгч нарын зуучлалын дагуу ирж С...тай гэрлэж.
Энэтхэг соёлд эцэг эх сүй тавьж гэрлүүлэх түгээмэл. Тийм болохоор кинонд нь цунами дурлал, гунигт төгсгөл. Нэг талаар гарал үүсэл, хүргэн бэрээ өсөж төлөвшсөн гэр бүлээс нь үүдэн сонгож, сүй тавин гэрлүүлэх нь гэр бүлийг хадгалах, тогтвортой гэр бүлийг бий болгодог байж магад. Амар ч юмуу, нөхөр бэлэн, санаа зовохгүй, бөөн зүрх сэтгэлийн ажил хийхгүй гэхгүй юу :)

2011/06/17
Чамайг Саналаа
... дууг сонсоод чамайг саналаа. Зөрөх ёстой юмуу. Зөрөх ёстой юмуу гэж бичмээргүй.
Хүүхэд насны он жилүүд
Xамтдаа ...
Хоёр өөр зам
Олон жилийн дараа хаана байгааг минь хайж
Санамсаргүйгээр, хүүхэд насаараа тааралдсан
Ахиад зөрсөн ...
Санаж явдаг шүү чамайг. Зүүдэнд ирсэн тэр өдрүүдэд чи намайг санасан байгаасай. Хамтдаа байхсан чамтай. Харамсалтай нь чи намайг мэдэхгүй, би хэлээгүй болохоор.

2011/06/05
Сайхан Юмаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдөр нэг тийм хүнийг эвгүй байдалд оруулахгүйг хичээн хэл яриа ойлгох гэж шамдсан, толгой дохисон өдрүүд байлаа:
Пүрэв гариг, үйлдвэрийн чанарын хяналт хариуцдаг менежэр франц залуу англи дээр тасгаа танилцуулаад. Үйлдвэрлэлд орж ирж байгаа гэрээт түүхий эдийг 3 чиглэлээр шалгадаг юм байна. За тэгээд мань яриад л байлаа. Францан английг ойлгох гэж би ч их хичээлээ. Ерөнхийд нь ойлгосон, асууж ярилцсан. Гэхдээ их л ... гээд орхиё. Мань эр энд сурсан юм байна. Тэгээд Францдаа очиж ажил автал компани нь эндэх салбартаа ажиллуулах болж. Ирээд компаний уур амьсгал, хамтран ажиллагсад нь онц биш байсан тул энэ компанид шилжсэн гэнэ. Хамгийн гол нь энд өөрөө бүгдийг шинээр эхэлсэндээ баяртай явдаг гэнээ. Анхдагч байна гэдэг нь бас азтай хэрэг, тиймүү.
Баасан гариг, үйлдвэрлэл хариуцсан Энэтхэг үе шатууд, хэсгүүдийг танилцуулваа. Орж явахдаа л мань хүн хэлдэг байгаа "миний акцент ойлгоход хэцүү байж магад" гэж.
- Зүгээрээ, би таныг ойлгож байнаа. Энэ чинь техникийн салбар надад ойлгохгүй юм их байгаа. Би танаас асуунаа л гэлээ :)
Хичээгээд хичээгээд ... асуугаад асуугаад ... мэдээж ерөнхийд нь цулд нь ойлголт авсан. Мань хүн үйлдвэрийн зураг төсөл дээр ажиллаж, техник машины сонголтыг бүгдийг хийжээ. Бахархалтай санагдсан, хийж бүтээсэн юмтай байна гэдэг сайхан юмаа.

2011/05/14
Сайн Хүмүүс
Өчигдөр Баасан гариг:
Өглөө босоод машинаа шалгуулаад. Хар өглөөгүүр шд, хэхэ. Миний цагий нь тулгадаг зан. Хурдны замаар цаг гаран явдаг хотод очих байсан болохоор явахаасаа өмнө санаагаа амраахаар. Бараг сар илүү байхаа, машины гэрэл асаад яваад байгаа. Урьд жил бас ингэсэн тэгээд $50 гаран төлөөд шалгуултал нэг утас мутас нь бороонд норсноос өөр юм алга гэсэн. Тэгсэн юм байх гэж бодоод явтал энэ удаа арай өөр юм хэлж байнаа. Тэгснээ $360 орчим, дан ...
Манай хөрш машины дилер хийдэг. Тэр лүү залгаад ийм юм янзлуулах хэрэгтэй боллоо, энэ хэмжээний төлбөртэй гэнээ. Баримжаа ийм байдаг юм болов уу, хэлж өгч туслаач гэлээ би. Шүдний эмнэлэг, машин засвар зэрэг үйлчилгээ авахдаа үнийн асар зөрүүтэй таарч байсан болохоор, хаширсан хүн чинь :)
Хөрш: Хаана очсоныг минь асууснаа. Арай үнэтэй байнаа гээд. Машин засварын газар хэлж өглөө. Тэгээд менэжерт нь өөрийнхөө нэрийг хэлээрэй гэлээ.
Ярилаа. Тэгтэл $130 орчимд багтана гэнээ. Баярлалаа, хөршдөө. Баасан гаригт явсаар байгаад амжаагүй ээ. Ирэх долоо хоногийн эхний өдөр, гаригийн нэр санаанд ордоггүй ээ гурил гэж, очиж янзлуулахаар боллоо. Цөөн механиктай байгаа болохоор ойрын хэдэн амралтын өдрүүдэд ажиллахгүй гэнэ.
Ирэх замдаа юм идээд, номын дэлгүүрээр орж суусийн. Даж хөгжим, кофе шоп, уншлагын булан, интернет ... энэ номын дэлгүүрт ирэх дуртай. Энд үнэгүй ном, сэтгүүл унших боломжтой :) Ер нь энд үнэгүй унших нэг арга нь номын дэлгүүрт очиж унших байдгийн. Ном сэтгүүлийг худалдаж авна, тэгээд тэд чинь хүнд. Тийм болохоор номын дэлгүүрт ирээд уншлаа, дууслаа, явлаа. Тэр битгий хэл тестэнд номын дэлгүүрт очин бэлдэж байснаа Югославаас ирсэн бүсгүй ярьж байсан. Очих бүрдээ хуудсаа тэмдэглэж аваад явдаг гээд.
Утастайгаа хамт унтдгийн. Унтах болтол утсаа олдгүй ээ. Суурин утаснаас залгатал хонх нь сонсогддогүй ээ, нойрондоо дийлдээд яалт ч гүй унтлаа. Өглөө босоод машиндаа үзлээ, алга. Номын дэлгүүр лүү залгалаа.
- Өглөөний мэнд. Ийм ийм ... утас, би өчигдөр орой мартсан байна.
- Түр хүлээнэ үү, би шалгаадахъя.
- Тиймээ, энд байна.
- Баярлалаа, удахгүй очиж авъя.
Ингээд номын дэлгүүртээ ирээд, кофе авсан шээг, утсаа олсоон шээг, блогдсон шээг суужээнэ доо. Уншлагын булангийн зарим нэг байнгын сахиулууд аль хэдийн ирж :)
Санхүүгийн цунами болохыг шахсан байгаа биз дээ, сайн хүмүүсийн ачаар арай гайгүй.

2011/05/04
Ажил тас, цалин бөндгөс
Өчигдөр Замын цагдаагийн газраар орж мэдрэл савлаад, орж ирээл нетийн ард. Хөгийн мангасууд, хуулиа мэдэхгүй. Дуракуудын гэм, тэнэгээ хүлээдэггүйг мэдсээр байж, ийм ийм шд, би энийг энд тайлбарлаж зогсох хүн нь биш эн тэр яваад өгсөөн.
Тэгээд нетээр гүйгээд, алхаад, суугаад, нетэд унтаад. Өглөө. Ажил яах вэ? ажил яах вэ? За явья даа гэтэл. Найзаас мсж.
- Яагаад гараад явчив.
- Гарлаа.
- Хаашаа?
- хаха, ажил л байхгүй юу даа.
Ажилдаа явах уу, байхуу, яая доо.
- Таслаачээ.
- За байжий тэгвэл би утасдаад хэлээдхий.
- Ок.
- .....
Ингээд ажил тас.

Subscribe to:
Posts (Atom)