Нэгэн ажиглалтаа энд дэлгэе. Их хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр тод илэрсэн хоёр бүлэг сэтгүүлчид болоод Их хурлын гишүүнд нэр дэвшсэн нэгнийг жишээ болгон авлаа.
Өнөөдрийн өдөр тутмын амьдралаа харахад, бодоход амьдрах орчин эрүүл, хэнд ч адил тэгш боломжийг олгодог, тайван, амьдралын баталгаатай болоосой гэж санаашрах үе байдаг байхаа. Хүүхэдтэй хүмүүс нь бүр илүүтэй л зовнидог байх. Сэтгүүлч та ч ингэж бодож, бяцхан охин хүүгээ харан, одоо цагийн олон асуудал бухимдлыг эрэгцүүлж, сэтгэл зовох цаг хором байдаг бизээ. Тэгвэл хувийн амбицийн төлөө бусдыг гишгэлэн, хувцас хэрэглэлээр олны анхаарлыг татан, бусдын оюуны бүтээлийг орчуулан өөрийн болгож, гоё үгээр ярих нэгнийг сэтгүүлийн хуудас, телевизийн танхимдаа урихдаа магтан таниулж байгаа тань бидний ирээдүйд нөлөөлөхийг бодож үзээрэй, please.
Хоёр дох бүлэгт хамаарах сэтгүүлч нь бодит байдал, баримтыг харуулан асуулт тавьсан. Асуулт хүнд байсан, учир нь баримтад суурилсан байсан... худал байсан бол нэр дэвшигч бурууг хэлж нэрээ цагаатгах боломж үгүй бол олон нийт ам, үйлийн нэгдэл зөрүүг харах тийм л агшин. Энэ л сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг бас хариуцлага. Үүнээ ухаарч ажилладаг сэтгүүлч ярилцлага хийдгүүдийн дунд харамсалтай нь даанч цөөн юмаа. Сэтгүүлч залуу цөөнхийн нэг нь.
Эцэст нь хэлэхэд сэтгүүлч та болоод бидний ирээдүй нийгэмд олонхийн нэг болж амьдарна. Гэрээс гараад явахад хөрш нь аз жаргалтай, олон залгаа гудам нь тайван, айх аюулгүй, цэвэрхэн байвал сайхан л даа уг нь.
No comments:
Post a Comment