2012/09/20

Монгол Хүн Болохоороо ...

Сүүлийн үед The Wind-up Bird Chronicle (Haruki Murakami) -ыг уншиж байна. Бичлэг талаасаа их сонирхолтой: үйл явдал, үзэгдэл юмс, хүн бүрийн хэсгийг нарийнаар яг зурж байгаа юм шиг эсвэл ажиглан харж байгаа мэт бичиглэж ... хүн бүр, үзэгдэл юмс сэжмээр, өдөр тутмын болоод далд мэдрэхүйн, холбогдож, бүлэг бүр нь зориулагдах ... хэрхэн үргэлжлэхийг нь таамаглаж, бушуухан мэдэх гээд л, тэвэрч унших ....

2012/09/16

Өнөөдөр

Сүүлийн хоёр долоо хоногт aймаар их шоколад идлээ. Шоколадтай талх, самартай, хар ... шоколадтай жигнэмэг ....өнгөрсөн долоо хоногт үзтэл жин нэмсэн байна оо. Гэхдээ шоколад чамайг орхихгүй ээ,салахгүй ээ, үүрд, шоколад чи гайхалтай, хаха.

Мистер Диланы 10 дуутай шинэ домгийг хэсэгтээ сонсох шинжтэй.

2012/09/12

Тэр Харц

Зам зуурын жижиг хот. Үдийн хоол идэхээр хотыг мэдэх нэгний хэлснийг баримжаалан хайлаа. Шатахуун авах зуур чиг заалгаж, тэнд очлоо.

Жижигхэн хотын төв зам дагуу байрлах аж. Сүүдэрт машинаа тавиад алхлаа. Бүсгүй хаалга татан ортол, үл таних залуугийн харц. Тэр хаалганд хамгийн ойр ширээнд, хаалга руу харсан сандлыг эзэлж. Урт хар хүрэн үс, хар хувцас, мотоциклийн малгай....