2015/03/29

КИНО: Perfume: The Story of a Murderer (2007)


1700 аад оны Франц. Залуухан бүсгүй захын загасны лангуун доорх хаягдлын хоолойд хүүхдээ төрүүлнэ. Энд төрүүлж буй 5 дах хүүхэд нь. Оройд нь загасны хаягдлыг урсган цэвэрлэж гол руу нийлүүлдэг. Хүүгийн хүйг өөрөө огтлонгуутаа, буцан лангууны дороос өндийн ажиллах цонхийсон царайг харсан үйлчлэгч хүүгийн уйлах дуунаар, хүүг харна. Бүсгүйг хэргийн улмаас дүүжилж, Жон Баптист асрах газарт ирнэ. Асрах газрын хүүхдүүд дэрээр дарж алахыг завдана.




Жон Баптист 5 хүрсэн хэлд орсонгүй. Харин түүнд үнэр мэдрэх онцгой авъяас заяаж. Үнэрийг хадгалах, үнэртэн бүтээхээр зорьсон Жон Баптист залуу бүсгүйчүүдийг амийг бүрэлгэн, үнэрийн цуглуулгаа бүрдүүлсээр... 3 төрлийн суурь үнэрээс нэг нь л үлдэж. Язгууртан гаралт залуухан охиноос энэ үнэрээ мэдэрч, охиныг дагасаар ...

Үнэрийн бүрдлийг гүйцээж, хүссэн үнэртнээ бүтээх үедээ Жон Баптист баригдах ...





Одоогоор 9 төрлийн үнэртэй усыг би хэрэглэж байгаа юм байна. Үүнээс хамгийн сонирхолтой үнэртэн нь Ив Роше-нх. Нэг тийм энгийн, цэвэр, тунгалаг... Хамгийн том савтай, Зул сараар бэлгэнд авсан Ланкомын үнэртнийг эс тооцвол хамгийн сүүлд авсан хэрнээ бараг дундаа орсон байна. Үнэртэн нэлээд хожуу хэрэглэж эхэлсэн хэдий ч одоо болохоор өдөр тутмын зайлшгүй нэг хэрэглээ минь болж ...

No comments: