гэж байгаад бичиж өгнөө.
#1
УБ явсан. Очингуут салхинд гарсан, шаварт суусан .... Сүүлд очсоныг бодвол төрсөн хотынхон маань арай тайван, өнгөлөг харагдаж байна билээ. Машинууд хөдөлгөөний явцад байлдах нь багасаж. Нийтийн тээврийн нэг жолооч "урдуур чинь орчих уу?" гэж асуугаад :) баярлаж байгаа юм чинь. Банк шиг олон юм алга, тэгсэн хэрнээ дугаар авч хүлээх юмаа. Ажилтнууд нь бас их дажгүй ээ. Миний асуусан үйлчилгээнүүд байдаггүй ээ. Гэтэл бид арай тэр түвшинд хүрээгүй байна л даа гэсэн. Болоо шд, байгаагаараа. Амьдрал завгүй урсаж байна билээ УБ-д ....
#2
Манай нэг менежэр их асуудалтай .... Би нэг 1-2 удаа үдийн хоолонд хамт яваад зайлсхийсэн. Хамт ажилладаг бүгдийг ардуур нь ярих... Иймэрхүү яриа дэмий шд, тийм биз дээ. Манай ажлынхантай бүгдтэй нь нэг тийм хатуу ширүүн яриа үүсгээд амжсан. Нэг зүйл хэлээд тэрийгийгээ өөрчилнө. Тэгээд эхний хэлсэн байдлаар хийж байсан нь ахиад өөрчлөх хэрэг болно. Энэ хооронд хугацаа орно. Эхний байдлаар хийж эхэлж байсан нь бухимдана ... цааш үргэлжилнэ. Аймаар сэтгэлийн хөдөлгөөнөөр яриа өрнүүлнэ. Учиргүй ууртай. Аз болоход миний ажил тэрэнтэй бага харьцдаг. Гэхдээ л өнгөрсөн долоо хоногт нэлээн ширүүхэн яриад амжсан. . . That has escalated to the CEO.
Хүн бүр тэрний талаар ярина--бичсэн эмэйлийг нь хамт уншаад, аймаар бүдүүлэг гээд мянган юм ярина шд. Тэрний талаар хамгийн их яриа дэлгэдэг, бараг үсээ залгаан, хамгийн ихээр ярьдаг авгай хамт үдийн хоолонд явах болоод бусдыг уриалаад гэх юмуу бараг тулгаад явсан :)
will be cont-d
Тэгж ярьдаг хүн инээд алдаад, хамт хоол идэн сууна гэдэг бас л ... хүнд их олон нүүр байдаг юм шиг байнаа. Одоогоор надад цөөн нүүр байх шиг :) яг тэдний энэ байдлыг харж байхдаа бичиж байгаа шигээ ингээд инээгээгүй л дээ. "Эд нар миний ардуур яриад л нүүр харахаараа бас ингээд л инээдэг байхдаа. " гэж бодов.
#3
In a week have had brief chats with two guys who had experiences of relationship with my country folks. A small world.
will be cont-d
4 comments:
Ёстой есөн жорын юм бичжээ ккк
УБ явахыг ёстой гоё энгийн бичжээ. Би бүр сүр дуулиан орьлоон хашгираан болж явна бас ирнэ хэ хэ хэ.
Би Японоор дамжих гээд больсон шд :)
Зоогий, заримыг нь бичээгүй байнаа
Post a Comment