Өмдтэй бүсэлхийнээс доош биеийн хэсгийг хараад эрэгтэй эмэгтэй эсэхийг хэлж чадах уу? чадна тиймүү :)
Long Beach онгоцны буудал. Э ... Vogue сэтгүүл авч, нүүр хуудас Adele. Сэтгүүлийг эргүүлсээр. Тод өнгийн өмднүүд, гуталнууд нь ч тод. Бүгд бүсэлхийнээс доош аж. Урд нь ганц girl бас тод өнгийн өмд, гуталтай сууж.
- эрэгтэй юмуу?
- эмэгтэй байнаа
- булчинлаг, эрэгтэй л юм шиг байна шд
- яалаа гэж дээ эмэгтэй
- эргүүл дээ, Gap л юм шиг байхын. Gap бол эмэгтэй. Дэлгүүрт нь харсийн байна.
- Gap байнаа.
- Өө эмэгтэй эмэгтэй, хаха, харсаар байтал эмэгтэй, инээд хүрлээ өөртөө.
2012/03/13
2012/03/04
Зүүдэллээ Би ...
Өчигдөр өглөө зүүдээ санаад, инээдтэй ч юм шиг. Харин өнөө өглөө зуршил болсон мэйл эн тэрээ шалгах зуураа зүүдээ санаад блогтоо бичиж үлдээмээр санагдлаа.
Өглөө сэрээд босож цонхоор харлаа. Төв шуудан харагдана. Миний байгаа өрөө номын сангийн барилгад байгаа болтой. Лав нэг давхарт биш. Өрөөнөөс гартал том хонгил байх юмаа. Тэнд модон ханын шүүгээ: өндөр, нам, зарим нь татаж онгойдог, зарим нь дэлгэж онгойдог. Би экс ерөнхийлөгч Багабандийнд байгаа болж таарлаа. Хэн нэг хэлсэнгүй тийм л болж таарсан, хаха. Тэднийх номын сангийн нэг хэсгийг эзлэн байдаг байнаа. Эхнэр нь хонгилоор дайраад өнгөрөх шиг ... Шүүгээнүүдийг онгойлгож эхэллээ. Нэг зүүний нэхмэлүүд: хөнжил, бүр цүнх хүртэл нэхэж. Зарим дууссан, заримыг нь нэхэж байгаа гээд ... цүнх нь их дэгжээн, сагс хэлбэртэй, нил өнгөн эх дээр нэг зүүгээр гадуур нэхэж байгаа болохоор торон адил харагдах ... Шүүгээ бүр нэг нь хөнжлийнх, цүнхнийх гм ялгаж хийж, цэгцтэй бас, хаха. Ихэд гайхаж, гоё юмаа гээд л онгойлгоод л хараад л ...
Ингэж зүүдэллээ Би :)

2012/03/03
Амралтын Өдөр
Галзуу гоё унтлаа, сүүлийн долоо хоног сайн унтаж чадахгүй нервтээд ядраар ... уг нь улаан мах авахаар сонин санагдаад. Тэгээд идэхгүй болохоор сонин ядраад янз бүр болоод яалтай ч юм бэ дээ. Дэлгүүрээс улаан мах авахаар яргачин аятай, бүр нэг зэрлэг санагдаад байх ... Гэхдээ мяарч уналтай биш иддэг л байх даа. Урьд нь хоёр удаа ч удаа 3-6 сар оролдоод бүтээгүй. Улаан махнаас татгалзахыг энэ бие минь зөвшөөрөхгүй нь, бас дийлэхгүй нь ээ. М....н царайлаал явахаас даа :)
2012/02/29
Монгол Хөрөнгөтөн
Юунаас ч болов бүү мэд, Монголын хөгжил эн тэр гээд бодлоо. Хааяа нэг харах, орж гардаг веб сайтад гарах хүмүүсийн бичлэгт бид хөгжихгүй байна гэж олонтаа гарах болж. Ихэнх нь сонгууль, намуудын талаар. Тэднээс нэг мессэж үргэлж харагдах юмаа: улс төрийн албанд байгаа цөөнх нь баяжлаа, ашиглалаа, хэрэглэлээ, нам хэрэггүй, бүр ерөнхийлэгч хүртэл нам хэрэггүй гэж. Хөгжихгүй байгаад нь нам улс төрийнхэн гол буруутан аж.
Японд 8 жил гаран амьдраад, цунамийн улмаас Монголд суурьшсан найзтайгаа ярьсан санаанд орлоо. Монголд баян хоосны ялгаа аймшигтай байнаа. Баячууд харуул хамгаалалттай Америк маягийн том байшинд, хүүхдүүд нь англиар ярих юмаа ... уул уурхай дагасан хөрөнгөлөг хүмүүс нь хэд хэдэн гэр бүлтэй. Бүр гайхмаар... Баян хоосны ялгаа улам л ихсэх байх. Үндэсний бизнесмэнүүдэд хамаг мөнгө хуримтлагдаж байх шиг. Жишээ нь: нэртэй нэг компани ноолууран эдлэл, үүрэн телефон, утаагүй зуух, гадны хувцаснуудыг оруулж зараx гм маягаар "нийт монголын мөнгийг хамаад асар их мөнгөтөн" болоод байгаагаас гаднаас ядаж зэргэлдээ орших хоёр асар том зах зээл Орос, Хятадаас мөнгө чирч ирээд байна уу? Эсвэл теxник теxнологийн үйлдвэрлэл алга. Ингэхээр баян хоосны ялгаа улам үргэлжлэх болов уу, гутрaлын байдалтай тиймэрхүү санагдаад ...

2012/02/14
Тиймээ, Би Төгс Төгөлдөр Биш
Тиймээ, би төгс төгөлдөр нь биш. Хэзээ ч байгаагүй, байхгүй, бас болохгүй. Байхыг ч хүсэхгүй. Алддаг, онодог. Гэмшдэг бас харамсдаг. Хэн нэгнийг гомдоосноо хүлээж, ахин гомдоохгүйг хичээдэг. Сонсож бас хуваалцаж чадна. Хэл яриа байдаг болохоор ойлголцохгүй, ярьж болохгүй зүйл байхгүй байхаа, тиймүү.
Ойр дотныхон ч адил. Төгс төгөлдөрүүд биш. Тийм болохоор санал зөрөх, муудалцах байх. Гэхдээ л ойр дотныхон, эцэг эх, гэр бүлийнхнээсээ татгалзаад сольдоггүй байхаа. Сайн муу бүх л чанартайгаа байгаа тэд миний эцэг эх, гэр бүл ойр дотныхон. Хайрласан нэгэн ч алдаж онодог л нэгэн, бусад хүмүүсийн адил. Тэр л нэгнийг алдсан үед нь орхиж, чи бид таарахгүй ээ гэх нь гунигтай ч олонтаа тохиолддог ...

2012/02/07
Нутаг
Ням гаригийн өглөө. Бараг 10.00 гээд орноосоо бослоо. Комьютер. Мессенжэр. Хуучны танил. Улаанбаатарт аль хэдийн шөнө дунд өнгөрч.
- Сайнуу, сонин хүнтэй таарлаа.
- Сайн.
- Чи шөнө суудаг хэвээрээ байнаа.
- Хэхэ, тиймээ. Номон дээрээ ажиллаад л ...
- Сайн өвөлжиж байна уу?
- Гайгүй дээ. Өдөртөө -25-30 шөнөдөө -40 хэмтэй л байна.
...
Бодол. Улаанбаатарт байгаа хүмүүс ч гайгүй биз дээ. Байрныхан. Хөдөө л хэцүү байгаа байх даа, малтай ...
Бас нэгэн найзтайгаа орой нь ярилаа.
...
Н: Монголд их хүйтэн байна гэнээ.
Lily: Харин тэгж байна. Хөдөө л илүү хэцүү байгаа байх даа.
Н: Өндийж байхад нь Монголыг минь яах нь вэ?

2012/01/27
I Have A Dream ... Simple One
I have a dream … It is not like a dream that Martin Luther King, Jr said a half centuries ago. My dream is simple. I want to come to work after 9.00 AM. I wake up after 6.00 AM and get up and start doing morning grooming. I skip shower :) I can’t take shower every day :) My skin gets dry and itches. My long hair … no way every day wash. Especially cool seasons like winter … again no way. Awhile I prepare breakfast. I like warm something warm for breakfast: oatmeal, boiled eggs, toast or omelets. l would love to have 1 or 2 slices of bacon, rarely. However I don’t cook them home. Too oily and too much cleaning afterwards.
Subscribe to:
Posts (Atom)